Эрт урьд цагт ах дүү долоон бор оготно байж гэнэ. Алгын чинээ газартай юм санж. Нэг өдөр газар дээр нь атгын чинээ цас орж ах дүү долуулаа арилгаж байгаад шагайн чинээ шар тос олжээ. Түүнийгээ хамгийн отгон дүүдээ хадгалуулж гэнэ. Отгон дүү нь шагайн чинээ шар тосыг долоосоор байгаад идчихжээ. Отгон дүүгээ ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихаж гэнэ.
Тэд ламд очин: Ах дүү долуулаа юмсан гэхэд лам өнөр болохоо дөхжээ гэж хэлж. Алгын чинээ газартай юмсан гэхэд нь яасан их дэлхийтэй юм бэ? гэж. Атга цас орчихлоо гэхэд зуд болох шахаж дээ гэжээ. Ах дүү долуулаа арилгав гэхэд ажилч болохоо дөхөж дээ гэжээ. Арилгаж байгаад шагайн чинээ шар тос оллоо гэхэд баяжихыг шахаж дээ гэжээ. Отгон дүүдээ хадгалуулсан юмсан гэхэд нярав болох шахаж дээ гэжээ. Отгон дүү минь идэж орхилоо гэхэд мангас болохоо шахаж дээ гэв. Ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихлаа гэхэд дайн болохоо шахаж дээ гээд огт хайхарч өгсөнгүй.
Зургаан хулгана ламаас ямар нэгэн шийдвэртэй хариу дуулах байх гэж очсон урам нь хугарч лам гэдэг чинь юу ч мэдэхгүй амьтан байдаг юм байна гэж мэдээд гэнэдэж нэгийгээ алсандаа их гэмшицгээжээ.
    ***********************


Тахиа үүрээр донгоддог болсны учир

Эрт цагт тахиа шувуу уг нь морьтой хүн бууж явган хүн сууж харам олон янзын өнгө солонгорсон тогосны өд шиг том сайхан сүүлтэй байсан юм санжээ. Тэр цагт харин тогос тожгор өдтэй оготор сүүлтэй сүр бараагүй амьтан байв. Тогос шувуу тахианы тэр сайхан өд сүрлэг гоё сүүлэнд атаархаж яаж ийж байгаад үүний нь салгаж авахсан гэж боддог байв.Тэгсэн нэг орой тахиа шувууг солонгорсон сайхан өдөн сүүлээ дээр өргөн баяр баясгалантай алхаж явахад нь тогос түүнтэй тааралдаад:
-За тахиа минь чи надад нэг тус болж үзээч. Өнөө шөнө манай тогоснууд ураг төрлөөрөө найр наадам хийх гээд байна. Ганцхан өнөө шөнө би өдөөр чинь гоёод ирье гэж хэлсэнд тахиа:
-Чи тэгээд хэдийд авчирч өгөх юм? Гэсэнд тогос:
- Өглөө эртээ амьтан хүн босохоос өмнө үүрийн харуй бүрийгээр авчраад өгнө гээд тонголзов.
-За яах вэ чи манай тахиануудыг сэрэхээс өмнө өдийг минь авчирч өгвөл өнөө шөнөдөө аваад яв даа гэж хэлээд өгөөмөр сэтгэл гаргаад явуулжээ. Тахиа өдөө өгч явуулаад тэр шөнөдөө нойр муутайхан хонож үүр цаймагц тогос чи өд авчирч өг гэж хашгирсан боловч түүний бараа сураг нь харагдсангүй.Тахиа тэр цагаас хойш үүр цүүрээр эртлэн босож тогос чи өдийг минь авчирч өг гэж хашхирч гуаглаж байдаг болсон гэнэ. Харин тогос тахиа өдөө булаагаад авчих бий гэж сэмхэн тонголзон чагналзаж явдаг болжээ.



Нохой бутан дээр сарих болсны учир
Эрт дээр үед энэ дэлхий дээр цас гэж юм орж байсангүй. Тэр цагт цасны оронд гурил тэнгэрээс буудаг байж гэнэ. Тэгсэн нэг саваагүй амтай бэр хадам эцгийгээ тэнгэр ямар байна гэж асуухад: Үнс шиг юмаар үлээж байна гээд хэлчихжээ Тэр үгийг нь замбуутивийг эргэж явсан хурмаст тэнгэр дуулаад:
-Цасаар задал гэж зарлиг буулгажээ. Тэгээд цас зуд болж мал амьтан үхэж үрэгдэж тэр айл ганц хоёр нохойтой үлдэж гэнэ. Тэр саваагүй бэрээс, амтай бэрийн даваагүй үгнээс боллоо гэдгийг хүмүүс мэдэж тэнгэрийг тайтгаруулж унд хоол гуйж ир гэж тэр хүүхнийг явуулжээ. Тэгээд тэр хүүхэн Хурмаст тэнгэрт очиж идэх уух юм хайрла гэж залбирч гэнэ.

Хурмаст: Идэх юм чинь дэлхийд чинь байгаа. Тариа будаа тарьж амиа тэжээ. Угаадсаа өөрсдөө идэж будаагаа нохойндоо өг гэж зарлиг буулгаад буцаав. Хүүхэн хурмастын зарлигийг мартахгүй гэж амандаа үглээд гүйж явсан чинь бутанд бүдрээд ойчиж сандрахдаа : Будаагаа өөрөө ид гэлүү угаадсаа өөрөө ид гэлүү гэдгийг санаж ядаад будаагаа өөрсдөө идэж, угаадсаа нохойндоо өг гэж байна гэж хэлж иржээ.Тэгээд энэ цагаас хойш хүн будаа иддэг нохой угаадсыг нь иддэг болжээ. Нохой бутнаас болж би угаадас идэх боллоо гэдгийг мэдээд тэрэнд өсөрхөж бут харагдвал дээр нь очиж сарьдаг болсон гэнэ.

  
Хараацай хүнд яагаад хайртай болсон бэ?
Эрт цагт жигүүртний хаан Хангарьд: Ертөнц дээр юуны мах хамгийн амттайг мэдээд ир гэж зөгий хараацай хоёрт зарлиг буулгаж гэнэ. Зөгий, хараацай хааныхаа зарлигийг гүйцэтгэхээр нисэн оджээ. Гэвч хараацай, амьтан болгоныг хазаж хатгах вий гэж зүрхшээн, яах учраа ололгүй хий л ийш тийш элин халин нисч явж гэнэ. Харин зөгий амьтан болгоныг хатгаж үзжээ.

Оройхон тийшээ буцах болсонд хараацай: За зөгий хамгийн амттай нь юуны мах байна вэ? Мэдэж чадав уу? гэж асуужээ. Мэдэж чадсан. Хангарьд гуайн зооглоход хүний мах л их амттай юм байна гэхийг хараацай сонсмогц хөөрхий хүн төрөлхтөнг энэ аюулаас яаж аврах билээ гэж бодсоноо: Би ядраад байна, жаахан амсхийе гээд зөгийтэй хамт модны мөчир дээр суугаад: Чи хануур хэлээ над нэг үзүүлэхгүй юу? Би чиний хэлийг ер үзээгүй юм байна гэсэнд зөгий хэлээ гapгaв. Хараацай ганц дайраад хурц хошуугаараа зөгийн хэлийг тас хазчихаж гэнэ. Зөгий уурлаад Хангарьдад хэлэхээр нисэхэд хараацай даган явжээ. Зөгий очоод хий л дүнгэнээд байхад хангарьд юу ч ойлгосонгүй учир ихэд уурлаж, чи цаашаа бай. Аль вэ хараацай чи хэл гэсэнд: Хаантан минь могойн мах л хамгийн амттай юм. Нэг л амттай салахын аргагүй, өөр юу ч идэх дургүй болох юм. Зөгий маань могойн мах идэх гэж байгаад хэлээ сугалуулчихаад ингэж дүнгэнэдэг болчихлоо гэжээ. Хангарьд хараацайн үгэнд итгэж могойг барьж идэх болжээ.

Одоо хангарьдын төрөл угсаатнаас ганц бүргэд л үлджээ. Бүргэд могойг үзвэл дор нь шүүрч барьж иддэг гэнэ. Энэ цагаас хараацай хүний гэр хашаа саравчинд өндөглөдөг болж хүмүүс түүний өндөг үүрийг эвддэггүй хайрладаг болсон ажээ. Мөн зөгий хараацайд хэлээ сугалуулснаас хойш үүрд дүнгэнэсэн дуутай болжээ.

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!
Дугаар
Гарчиг
Нэр
2417 huland.....
tuyanar
2008-12-05 1085
2416 alsiin morond dorooloh huudee....
tuyanar
2008-12-05 1836
2415 ******Намайг орхи****** 6
BULEEN
2008-12-05 3983
2414 О.Дашбалбар - Залуус, дvv нартаа хvргэх шvлэг
Happy_3
2008-12-05 1901
2413 Надад дурласан бүсгүйчүүдэд 3 file
나이키
2008-12-03 1759
2412 4 murt
lexus@
2008-12-03 7249
2411 Тоомойн Очирхүү : Надад урам хайрла
....Badr Hari.....
2008-12-02 7356
2410 Хайртай vрдээ... 5
HA_NA
2008-12-01 1725
2409 Ohin uree hairla 3
sanandaa
2008-11-30 20703
Үлгэрийн цаг
....Badr Hari.....
2008-11-30 3028
2407 Хvvхдээ гэж... 1
attak
2008-11-29 1458
2406 Ижийдээн очихсон
....Badr Hari.....
2008-11-29 1563
2405 love
kangwondo
2008-11-29 1502
2404 Шарга морьт
....Badr Hari.....
2008-11-28 1807
2403 Зайсан толгойн тухай.
....Badr Hari.....
2008-11-28 2316
2402 Хатан туулын домог
....Badr Hari.....
2008-11-28 4676
2401 Таалагдсан шүү надад
....Badr Hari.....
2008-11-28 2005
2400 Битгий гутар Бүсгүй минь
altan_tooroi
2008-11-27 2563
2399 Чи ирж энэ галаа унтраагаарай
altan_tooroi
2008-11-27 1408
2398 arbait hiine
para1331
2008-11-26 935
2397 admind...
Òýíãèñ
2008-11-26 906
2396 ***БИ ГЭЖ ХЭН ВЭ? *** 1
BULEEN
2008-11-25 2045
2395 Tusgaar togtnol 4
Ариунаа
2008-11-25 14353
2394 БНМАУ-ыг тунхагласан нь
Boog_3399
2008-11-25 1557
2393 Д. Пүрэвдорж - Сэгс цагаан богд 1
나이키
2008-11-24 3562
2392 Р.Чойном Р.Чойном 1
Hotel California
2008-11-23 2001
2391 Aаваа танийгаа би хачин ихээр санаж байна
xaliuna010
2008-11-23 2014
2390 О.Дашбалбар Монгол нутгийн гол мєрнєєр ундаалсан би
altan_tooroi
2008-11-23 1462
2389 О.Дашбалбар. Нєхєддєє
altan_tooroi
2008-11-23 1493
2388 О. Дашбалбар агсны хайртдаа бичсэн захидал
altan_tooroi
2008-11-23 2240
2387 Шүлэг минь-хүлэг минь...
altan_tooroi
2008-11-23 10615
2386 ээждээ бичсэн миний бяцхан захидал 3
xaliuna010
2008-11-22 1974
2385 bidnii bie 70 terillion esees buttdeg(~*~) 1
vege
2008-11-20 1247
2384 MEDEELEL OGOOCH 2
mansuu
2008-11-20 1098
2383 Хайрлаж явсны минь төлөө тэр зовох ёсгүй 1 file
Hotel California
2008-11-20 1354
2382 Б.Дорж : БИ- МОНГОЛ 2 file
나이키
2008-11-19 1387
2381 XaLyyH**CaLXNHii**CHiMeeHD
**Муу Жаал**
2008-11-19 878
2380 Ганцхан заяах амьдрал
altan_tooroi
2008-11-19 2216
2379 Хөөрхөн охинд аав нь хэрэгтэй 2
altan_tooroi
2008-11-17 1634
2378 Bysalgal
vege
2008-11-17 1093
2377 ОД 1
....Badr Hari.....
2008-11-17 1016
2376 МИНИЙ НУТАГ 2
....Badr Hari.....
2008-11-17 4995
2375 Өөрсдөө бид буруутай file
malchinhuu
2008-11-16 1242
2374 ღღ♥* 1
**Муу Жаал**
2008-11-16 974
2373 АНУ-д аж төрж буй Монголчуудын амьдралаас сэдэвлэсэн маш сонирхолтой адал явдлын тууж. 1
Munkh-munkh
2008-11-16 1372
배너신청
자생병원

배너신청