Өнөөдөр » Хvvхдийн яриа
Хvvхдээ гэж...
(2006-10-02)

-Ээж ээ, надад эрэгтэй дvv гаргаад өг.
-Яагаад заавал эрэгтэй дvv гэж?
-Дvvтэйгээ зодолдоод л, бас зодоод л.
-Миний хvv тийм муу ах болох юм уу. Тэгвэл дvv гаргаж өгөхгvй ээ.
-Та угаасаа л аавыг ирэхээр жирэмсэн болно доо.

* * *

Ээж ээ, би жаахан байхдаа ямар хvvхэд байсан бэ?
-Миний хvv их хөөрхөн хvv байсан.
-Тэгээд одоо муухай болчихоод байгаа юм уу?

* * *

Гурван настай Н.Нандинцэцэг охин сэтгvvлч эгчтэйгээ ийн ярилцжээ.
-Эгч ээ, би танаас нэг юм асуух уу?
-Тэг тэг.
-Гэхдээ жаахан ичмээр асуулт шvv. Битгий ичээрэй.
-Зvгээр ээ, асуу.
-Та анх хэдэн настайдаа vнсэлцэж vзсэн бэ?

* * *

Зурагтаар “Камертон”-ы Болдын дуу гарахад охин “Миний Болдоо” гээд л бөөн баяр болжээ. Удалгvй эгч нь Болдын дууг аялахад охин,
-Та яагаад миний Болдын дууг дуулаад байгаа юм бэ?
-Болдоггvй юм уу?
-Болохгvй ээ. Би Болдыг хэнтэй ч хуваалцахгvй шvv.

* * *

Багш сурагч охиноос
-Би чамд нэг хэрэм өгье. Дараа нь хоёрыг, дараа нь гуравыг өгсөн бол нийт хэдэн хэрэм болох вэ? гэж асуужээ.
-Долоо
-Анхааралтай сонс. Эхлээд нэг, дараа нь хоёр, сvvлд нь гурван хэрэм өгсөн бол хэд болох вэ?
-Долоо
-Хн. Арай өөрөөр vзье. Нэг алим, нэмэх нь хоёр алим, нэмэх нь гурван алим нийт хэдэн алим болох вэ?
-Зургаа!
-Ашгvй минь дээ. Харин нэг хэрэм дээр хоёр хэрэм, тэгээд гурван хэрэм хэд болох билээ?
-Долоо!
-Яагаад долоо гэж?
-Надад, манай гэрт нэг хэрэм амьдарч байгаа юм чинь...

Зурагтаар цэцэрлэгийн насны хvvхдийг уншуулж бодуулж өгнө гэсэн зарыг сонссон жаалхvv,
-Уншуулж сургана гэнэ vv? Үсрээд л зодно биз.