Ижийдээн очихсон
Санасаар л яваа, ижийдээн очихсон
Сар хойморлосон гэрт нь шөнө дөлөөр хуучлахсан
Нутаг усныхаа түмэн сонинг хүүрнүүлж
Нуур цөөрмийн усанд ангир нургихыг чагнахсан
Бодсоор л яваа ижийдээн очихсон
Борхон гэрт нь тухалж аагтай цайг нь амтлахсан
Хувин саваа авч голын ус руу очихдоо
Хүүхэд насаа элээсэн харгуй замаа үзэхсэн
Зүүдэлсээр л хүлээж буй ижийдээн очихсон
Зүүн дөрөлжийн овооноос гэрийнх нь барааг саравчлахсан
Судсан дундуур лугшсан усан тунгалаг мөрнөөсөө
Суран хазаар амгайвчилж үрээ морио услахсан
Үгүйлсээр л хүлээж буй ижийдээн очихсон
Үснийх нь соронд унасан цагийн хярууг аргадахсан
Энгэр бэл нь бүлээхэн эцгийн минь нөмөр шиг ууландаа
Энэ л яваа насныхаа эгэлхэн дууллаа үлдээхсэн

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!