Зайсан толгойн тухай.
Эхний хувилбар
Чингэлтэй хайрхан, Богд уул хоёр их эв түнжин муутай байжээ. Үүнээс болоод газар дэлхий хилэгнэж, улаан шуурга, ширүүн бороо, цас мөндөр тасрахаа байжээ. Хоёр уулыг эвдрэлцүүлж байгаа нэг шулам байна. Тэр удахгүй газар доороос гарч ирэх гэж байна. Тэр газарт нь нэг жижиг уул уул байруулчихвал зүгээр болно гэж нэг номтой хүн зөвөлжээ. Тэр даруй нэг хүчирхэг эрийг томилж жижиг уул авчруулж шуламын дээрээс даруулсан гэдэг. Тэр толгой нь Зайсан толгой гэсэн.

Хоёрдах хувилбар
8-р богд Жавзандамба хутагтын шавь Отгын нутгийн захирагч нар нь Зайсан цолтой байжээ. Нэг өдөр Богд хаан салхилж яваад нэг жижиг дов ажиглажээ. Хэд хоногын дараа нөгөө дов нь томорсон байж гэнэ. Тэгээд бүр томорсоор байсан ба урд уулын мод урд зүгрүү нүүж эхэлжээ. Энэ тухай Богд хаан нэг номтой хүнд хэлтэл "Төвдөөс монголын модыг авчир гэж энэ уулыг явуулсан байна. Төвдүүд хээл хахуульд дуртай улс" гэж гэнэ. Тэр даруй Богд хаан зарлиг гаргаж энэ уулыг Зайсан цолоор өргөмжилжээ. Тэр цагаас хойш уулч томорхоо байж, мод ч нүүхээ байжээ.

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!