Уриагүй найрын хатавчинд итгэлээ сандайлан сууж
Улаахан хацартай Хорлоог ичиж нэг харуулдлаа
Хөлчүүхэн өвгөдийн нөмөрт амны зэмийг сонссон
Хүн хүний сулаар амаргын дуу чагналаа
Санааны амраг гэхэд нь царай аяндаа улайж
Хултай айрагны бэдэрлүү хушуугаа хурдан дүрлээ
Намрын айрганд дүрсэн уруулийн үзүүр чимчигнэнэ
Намайгаа гээд аялахаар нь ууцаар хүртэл жирвэгнэнэ
Хорлоогийн нүднээс ичсэн харц минь доошоо
Нуугдас хийгээд чагнасан амрагын дуу дээшээ
Ичээд байгаа хэрнээ догдлон сууж хоргодмоор
Эзгүй хээр ганцаараа дуулж хүртэл үзмээр
Насаа жаахан нэмээд цэрэгт түргэн явмаар
Нар хэдийн жаргасан ч гэртээ яаралгүй харимаар санагддаг байлаа
Тийм шүү, хүн санаатай өссөн бага насаа
Хүн яасан мартаж чаддаггүй юм бэ
Ёстой л бүтээгүй бүхнийг мөрөөдөл оролдог гэдэг л энэ байхдаа
Манайх Өвөртөд байхад танайх Өлзийт булагт зуссан
Намайг сургуулиас гархад чамайг есдүгээр ангид оруулсан
Насаа нэмээд цэрэгт явхад чи үзэгдэхгүй байсан
Намайг нэг чөлөөгөөр ирхэд чи үгүйлэхгүй байсан
Бид хоёр уулзалгүй найман жил болсон
Ажилаар нэг сумандаа очход чи эзгүй байсан
Аймгаар нэг дайраад өнгөрхөд чи эмнэлэгт байсан
Би буцхад чи төрсөн
Бид хоёр уулзалгүй арван найман жил болсон
Сайртай гараас минь чихэр авалгүй чи удсан
Санаж байгаагаа хэлж чадалгүй би алдсан
Эрхий эцэст ач зээгээ дагуулаад хоёулаа өтөллөө
Энэ олон хоног бие биеэ харалгүй хорин таван жил болчихжээ
Тааны тасалсан цэцэг минь бут болтлоо ургасан байлгүй
Тал билүүны хэлтэрхий хутга ирлээд мөлийсөн байлгүй
Холын холоос бие биерүүгээ ачынхаа тоглоомыг сарвайн
Хоёулаа зүүдэндээ ч болов айл гэр болж тоглоё л доо Хорлоо
Хонь хөтөлсөн холбооноос ээжийнхээ дуудахыг чагнана
Хөтөл амссан морьтноос эцэгийнхээ ирэхийг хүлээнэ
Хоргол үнэтрсэн дээлийн чинь
Хормой дээр чинь жаахан сууя
Хонхорхой хацарыг чинь няслаж
Хоёулаа ганцхан удаа муудъялдаа
Өөр хүнтэй гэрэллээ гээд чи яахав явчих
ӨӨ энэ хорвоог мэдэхгүй биш гээд би жаахан үлдэе
Бүтээгүй бүхнийг мөрөөдөл оролдог юм
Битгий явалдаа Хорлоо

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!