Хүйтэн, цэвдэг  зүрхэнд ирж

Гал асаан дулаацуулсан чамд баярлалаа

Галтай цогтой, омголон бардам болгосонд баярлалаа

Галчин чиний ачаар халуун, дулаан сэтгэлтэй боллоо. Баярлалаа

Галласан галчин одоо эзгүй байна

Хоосон гал цээжинд шатаж дүрэлзээд ч яах юм

Хүний зүрхэнд гал ноцоочихоод явчих юм

Бусад эрхтэнд нөлөөлөөд

Цээж, нүд, нүүр, толгой, сэтгэлд нөлөөлөөд байна

Эд эрхтэн бие сэтгэл бүгд дүрэлзээд байна

Галчин нь тэгэхэд эзгүй л...

Чи ирж энэ галаа унтраагаарай

Я.Одгэрэл

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/