Aаваа танийгаа би хачин ихээр санаж байна

Одоо та минь дэргэд минь үгүй ч тань руугаа би яарч байна. Хайртай бүхэн минь таниас л эхтэй, хайрын дээдийг та минь наддаа зориулдаг байсан. Халгиж цалгиж явах үедээ таниасаа алслан одон, халуун зүрхийг тань, итгэл найдварыг тань үгүй хийж байжээ тэнэг би. Тиймээ, тэр үед та минь биднийгээ зүрх сэтгэлдээ тээн, хайрлаж байсаан охин минь намайгаа гэж халуун нулимсаа шорвог гэлтгүй дотогшоо зөвхөн дотогшоо л урсган элбэрэл хайраа, эх нутгийн минь салхитай хамт нисгэн, энэ яваа насны минь эрхний тоо тасарсан ч эргүүлэх имрэх охин минь бий шүү гэж итгэдэг байжээ. Ааваа одоо та минь дэргэд минь үгүй ч, сэтгэлд минь улам илүү их байр сууриа эзэлнэм. Хайртай бүхэн минь, нандин бүхэн минь таны минь бэлэг юм байна… Анзаараггүй хэнэггүй явсан он жилүүд минь, хайртай хүнээ баярлуулж чадаагүй харамсал минь чи, эрт намайг ухааруулахгүй яав даа. Намайг бага байхад та алслан харагдах уулын тухай, анивчих олон оддын тухай, өргөн дэлгэр дэлхий, өчүүхэн жаахан шоргоолжын талаар ч үлгэр домог мэт, өөрөө харж байсан мэт, түүх домгийн баатар нь ч, тэнэмэл нэгэн бадарчин нь хүртэл болж, өөрийн биеийг гололгүй эх орoн, эх түүхийг минь, хэзээ ч тасрах ёсгүй эх үрийн эх нутгийн хүйн холбоог нандигнан буулгадаг байсан нь тэр байж дээ. Нугас шувуу нь нуурандаа жаргалтай, нутагтаа байхад сэтгэл минь баян. Тийм ээ ааваа.. Aаваа яг одоо миний сэтгэлд зөөлөн шаргал туяа нь намайг бүйвээлэн, зөндөө санасан шүү аав чинь чамайг гэж зүрхэлж салхиар,шивнэхшиг болох юм ааваа.. Таныгаа амьдад нь баярлуулж чадаагүй тэнэгхэн охинoo уучил, тэнгэрт одсон тэнгэрлэг аав минь таньдаа охин нь мөнхөд сөхөрнөм. Ангир бяцхан үрсдээ таныхаа үлгэрийг яг л тань шиг яринаа. Та минь надтай хамт, сэтгэлд минь, зүрхэнд минь энхрийлдэг юм бүхэнтэй минь хамт байгааг ухааруулж өгсөнд талархая. Уучил намайгаа, уучил намайгаа, таньдаа би хайртай байсаан, таных , таны үргэлжлэл гэж тэнхээ мэдэн би хашгирахийг хүснэм. Салхи чи аавд минь хүргэ, хүсэл чи мөрөөдөлд минь туслаач....