Монгол нутгийн гол мєрнєєр ундаалсан би.
Морьтон ардын дуу хуураар хєглєгдсєн би.

Тоост зам, аяны харгуйд хєл дээрээ тэнцсэн би.
Тоймгvй олон vлгэр, баатруудын гавьяаг сонссон би.

Хоёр дахин тєрвєл энэ л нутагтаа эргэнэ
Хоёр дахин vхвэл энэ л нутагтаа дуусна.

Хорвоод миний хаяг-Миний монгол
Холоос давхисаар айсуй хvлэг морь шиг-Эх орон

Зам, толгод, шувууг чинь би
Заяасан амьдарлаа дуустал хайрлана.

Завсаргvй хєвч ой, гол мєрнийг чинь
Залуу насны гэрэлт амраг шигээ энхрийлнэ.

Энэ биенээс минь дуссан хєлс бvхэн
Эх орон чиний хєрснєєс тариа болон ургаасай

Эгэл хэдэн шvлгэнээс минь сонсдох аялгуу бvхэн
Элэгдэшгvй хайрын минь баглаа цэцэг болоосой

Vvл нэвтэлсэн Алтайн оргил дууг минь єргєнє,
Vvр гийсэн дорнын тал хайрыг минь хvлээнэ.

Vзэж харсан бvхэн минь -vнэн гайхамшиг,
Vхэшгvй мєнхийн алдар vгvйрэшгvй хотлын нутаг

Яруу дуут галуудын ганганаанд хаврыг чинь би хайрлана.
Яргуй дэлгэрэх хаврын сард уулсыг чинь би шvтнэ

Жигдхэн хvнгэнэх хуурын эгшигэнд бууриа тэлж
Жилийн жилд єндєрсех толгодыг чинь би ширтэнэ.

Єглєєний наранд туяарсан эх орон таныгаа ширтэхэд
Єргєн хорвоог саравчлан харж зогсох морьтой хvн шиг vзэгдэнэ.
Наранбулаг 1980 он

О. Дашбалбар.

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/