Ээжийн тухай нэг сайхан зохиол бичихсэн гэсэн бодол өдөр шөнийн алинд боловч сэтгэлийн мухраас байнга л хатган зовоодог байлаа. Би үзгээ шүүрч авах боловч манай гариг дээр нэгэнт алдаршсан энэ сайхан сэтгэлт хүний тухай ямархуу юм бичихээ мэдэхгүй дэмий л хуруу хумсаа хэмлэн бодолд автдаг байв....

Tэр жилийн намар ижийдээ үнсүүлээд холын нутгийн зүг мордсон мөч саяхан мэт санагдана. Хаврын хаварт л ээжийгээ санаад нутгийн зүг яваад л очмоор гэвч болохгүй юм даа ажил амьдрал минь надад зав ер өгөхгүй. Жил жилийн шинэ жилээр ижийтэйгээ хамт баярладаг байсан минь хамгийн том баяр байлаа одоо эргээд бодох нээ тэр жил ижийхээ урлаж өгсөн торгон даашинзаар гангарч үеийн хүүдүүдэд тэрүүхэн тэндээ гайхуулж явсан минь гэнэн ч юм шиг аргагүй дээ хүүхэд байсан юм чинь гэж бодогдох юм. Гадаа бороо зөөлөн шивэрч байна гадуур алхамаар санагдаад гэрээс гарлаа сэврээ намуухан салхи зөөлөн шиврэх бороо бүгд сэтгэлийн гүн цэнхэр аялгуу мэт өөрийн эрхгүй нялхамсаг зангаар тоглон гүймээр байв ч болохгүй гэсэн үгийг доторхи хүн маань надад хэлнэ Бороонд норсон нимгэн цувны хормой дэрвээд л цээж дүүрэн баясал намайг өөрийн эрхгүй хүүхэд ахуй насруу минь хөтөлж ижийгээ улам ихээр санана Бодол хийлэн баахан гадуур алхалаа эргэн тойрны бүх юмс цаг хугацаа лугаа адил цөм өөрчлөгдөж шинэ орчин хүмүүсийн сэтгэхүйгээр, хөдөлмөрөөр бий болсон нь нэгэнт тодорхой бөгөөд энэ бүгдийг ажиж явсаар эргэн гэрийн зүг буцах замдаа ижийрүүгээ захидал бичихээр шийдэн улам хурдан алхасаар гэртэй орлоо. Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байгаа учир жил бүр эх орондоо суудаг ижийдээ сэтгэлийн бэлэг болгон захидал бичиж явуулxаар бичгийн ширээнээ үзэг цаас нийлүүлэн сансан сэтгэлийн угаас ижийдээ захидал бичлээ. Сайн байна уу ээжээ таны биеэ сайн уу таньдаа удахгүй болох шинэ жилийн баярын мэндийг хүргэе, таныгаа их санаж байна шүү охин нь сайн байгаа ажилаа хийгээл амьдрал үргэлжилж байна өнөөдөр энд зөөлөн бороотой байна бага байхдаа таньтай хамт тэмдэглэдэг байсан шинэ жилийн баяр сэтгэлд дандаа байх юм өнөөдөр бүр их догдолчихлоо ээжээ… удахгүй охин нь таньдаа яваад очно хүндэтгэсэн таны хайртай охиноос нь гэж бичээд захидалаа дуусгалаа. Энэ орчлонд хүн бүхэн ижийгээсээ тасарч нэгэн амийг олдог ийм гайхамшигтай амьд бурханы надад зориулсан миний төлөө хийсэн бүхнийг энэ захидал орлож садахгүй ч хавар хаврын нялх яргуйтай ханьсан ижийдээ сэтгэлийн өчүүхэн үгэн зурвас бичиглэдэг… охин нь таньдаа удахгүй очно ээжээ би таньд хайртай

.