Нарт орчлонд амьдарч хүн бүхэнд өлгийтэй нялхаас эхлээд үхлийн уймарсан гашуун агшин хүртэл санаанд оромгүй адал явдал зөндөө тохиох бүлгээ. Ертөнцийн жаргал зовлон дунд хөлд орж, ухаан сууснаас хойш алдаа оноон дундуур тэнтэр тунтар алхаж, баярлах, гомдох алийг тэр гэх вэ. 

Амгалан дээд сургуулиа төгсөөд өөрийн дуртай ажлаа хийж овсгоо самбаатай хөдөлснөөр овоо мөнгөтэй болжээ. Бэлтэй эр хүнд хүүхнүүд дуртай байдаг хойно доо … Түүний нүдэнд нөгөө ангид сурдаг хөөрхөн Саруул сайхан санагдаж, түүний хойноос хөл алдан гүйж, хичээлээ хааяа давтдаг байлаа. Саруул бол сургуулийнхаа охид бүсгүйчүүл дунд хамгийн уран галбиртай, давхраат алаг нүд нь тормолзсон сэтгэлд дулаахан бүсгүй байлаа.

Түүнийг галбираа гайхуулсан хувцас өмссөн энгэр заам нь задгайдуу, хөх нь томболзон, тонтгор бөгсөө намбалаг хөдөлгөн алхахад эр эмгүй шохоорхон ширтэж, гэгээн атаархал төрнө. Yе тэнгийн залуус түүний хойноос хошуурч, тэдний дундаас Амгалангийн аз нь шовойж, хоёулаа хөтлөлцөн алхах болжээ. Хаврын урьхан өдөр сэтгэл нялхарсан хос, цэцэрлэгийн дундуур зугаалах зуур зүрх сэтгэлийн нандин үгсээ дэлгэж байлаа.

-Саруул, хайрт минь чи дур булаам гоё юмаа.Чиний тунгалаг гэрэлт царай, сэргэлэн алаг нүдийг чинь хайрлан ширтэх тусам орчлон дээр эр хүн болж төрсөндөө бахархаж, бусдад гайхуулмаар санагдах юм. Чи бид хоёр хэдэн жил дотно нөхөрлөж, бие биендээ дасаж, хэн хэнээ үгүйлэн санагалздаг боллоо. Одоо төгсөх дөхөж байна. Хоёулаа ер нь амьдралаа холбовол яасан юм бэ?! хэмээн Амгалан бодлогошронгуй өгүүлж бүсгүйн энгэсэг түрхсэн хацар дээр шов хийтэл үнсэхэд, түүнийг халуун дотноор ширтэж

-Тийм дээ, би чамд их дасаж байна. Заримдаа чамайгаа зүүдлээд дэрээ нортол уйлсан байх юм. Нөгөө ардын дуунд гардаг шиг “шөнийн зүүдэнд хоёулаа хө, сэрээд харвал ганцаараа хө” гэдэг болж байна. Чамайг надад сэтгэл зүрхний үгээ хэзээ дэлгэх бол гэж хүлээж байлаа хэмээн санаа алдав.

Тэд өндөр ургасан гацуур модны дэргэд дотно тэврэлдэн, хааяа үнсэлцэж, янаглангуйн орноо бие биенээ сэм сэмхэн уриалан дуудаж байв. Оюутан байхдаа хүүхэдтэй болохгүй юм шүү гэж хүслээ барин тэвчиж, өнөөг хүрчээ. Гэвч Амгалан Саруулыг хүсэмжлэх сэтгэлийн жолоо алдуурч, түүнийг дагуулан байрандаа очиж, хоёулаа тэнд хонохоор болжээ… Ор дэрээ засч, халуун хөнжилд орсон хойно Амгалан бүсгүйн нүцгэн галбирыг дагуулан хурууны өндгөөрөө илэн таалж, сэрэл тачаалыг нь гүн хөдөлгөж, нүүр, хүзүү, энгэр цээжийг нь дагуулан зөөлөн зөөлнөөр үнсэн озож, тачаангуй манан дунд хоёулаа хөлбөрч байлаа. Саруул янаглангуй гинших нь түүний тачааллыг улам бадрааж, эр хүний нууцлаг эрхтэн нь хөвчрөн гантайрч, биеэрээ шүргэлцэн тэврэлдэж, асар их хуралдсан тачаалаа тайлах таатай боломж бүрдэж байв. Амгалан шимэн үнсэх зуур бүсгүйн хэвлий дээгүүр гараа ирвэгнүүлж, нууцын орны ягаан өвслөг уруулыг, таалж хэлүү нь томрон чийг даан норохыг мэдэрч, өөрийн мундаг эрхтнээ тэрхүү амтлаг ертөнц рүү аажимдаа дүрч, барс мэт шунан дайрч, яст мэлхий мэт ямбалан хөдөлж эхлэв. Саруул түүний цээжинд наалдан тачаадан орилоход, амраг залуус холбилзон наадаж, арван тавны сарны гэрэлд галбираа гайхуулан, загас наадах нь хүн бүхний тачаалын тэнгэрийг ивээх бүлгээ. Саруул жороо гүү шиг сурамгай хөдөлж, Амгалан түүний том хөхийг атган, товчийг нь имэрч, таатайяа хүслээ хангаж байв. Хоёулхнаа дэлхий дээр үүлэн борооны явдалд баясан цэнгэх нь юутай гайхамшигтай. Yүний төлөө тачаангуй хос амь биеийг зориулан, дур булаам галзуу юм шиг энгэр зөрүүлнэ. Бүсгүйн нууцын орон бариу агаад махлаг зөөлөн гуя нь цавцайн харагдах нь Амгалангийн сэтгэлд юутай тааламжтай. … Амгаланг арван жилийн сургуульд сурч байхад үеийнх нь охид хөвгүүд сайхан төрснийг нь биширч, ямар хөөрхөн хөвгүүн бэ?Азтай охин л түүний найз болно доо хэмээн сониучирхан жиг жуг ярилцдаг байв. Түүнийг долдугаар ангийн сурагч байхад зургаадугаар ангийн хамгийн хөөрхөн охин Бурмаа таалагдаж, тэр хоёр сурагч ахуйн нандин үерхэлээр үерхэж амьдралын тухай хүүрнэлдэн хүмүүсээс далдхан хааяа үнсэлцдэг байлаа. Бурмааг анх үнсэх гэж хичнээн их санаа зовж, айж чичирч байснаа эргэн санахад гайхамшигтай. Эр хүний гар охины биенд хүрэхэд дэвхийн цочиж, айсан туулай шиг нүд нь бүлтэгнэх нь өхөөрдөм. Хоёулаа тэврэлдэн үнсэлцэх гэж хөглөж байсансан. Тэдний нөхөрлөл тийм ч удаан үргэлжилсэнгүй. Амгалан сониуч зандаа хөтлөгдөн өөр охинд дурлалын захиа өгснөөр тэдний амьдралын зам салаалжээ. Гэвч хөөрхөн Бурмаатай хөтлөлцөж явсан өдрүүдээ дурсан санах сайхан байдаг байв. Амгалан, Саруул гэж сэргэлэн охинтой танилцаж, дотны найз болжээ. Эрвэгэр сормуустай, гоолиг нуруутай, галбирлаг охин. Инээхэд улаа бутарсан хацар нь хонхойж, эгдүү хүргэм. Ялдам аашинд нь хөвгүүд дурлана. Хоёулаа хамт хичээлээ давтаж, кино үзэж, элдвийн юм ярьсаар сэтгэл зүрхээрээ ханьсан дасчээ. Томчуудын нууц яриа тэдний анхаарлыг татаж, хүсэл сэрлийн утсыг нь хөндөх болжээ. Хаврын гэгээн үдэш Амгаланг аравдугаар анги төгсөхийн өмнөхөн Саруулын аав, ээж эзгүй хойгуур тэд бие биенээ үнсэн таалж, ялдам энхрийлэн тэврэлдэн янагласнаар тэсэхүйеэ бэрх болж, том хүмүүсийн амталдаг үүлэн борооны явдалд арван найман насандаа зүрх сэтгэл алдарчээ. Ийнхүү сүр дуулиант ертөнц дээр үзэсгэлэн гоо охин, дурламтгай хөвгүүн биеийг эгнэгт орхиж сайхан бүсгүй, сод эр хүн болох амьдралын замд зөн совингоороо хөл тавьжээ. Тэд зөвхөн насанд хүрэгчидтэй амтархан дурлаж, шөнө дөлөөр нууцлан янагладаг цэнгэлийн амтыг мэдэрснээр өөрсдийгөө бусдаас ялгаагүй хувь тавилантай болохоо нэгэнт ухаарчээ. Гэвч томчуулын нүднээс далд орчлонгийн жаргалыг эдэлж, хоёр биендээ үлэмж нялхран, загас наадуулах ариун үйл дур булаам болохыг мэдрэх нь сайхан байлаа. Амгалан Саруулын чихэнд “Би чамдаа хайртай шүү. Хоёулаа бусдын адил сайхан амьдарна” гэж догдлонгуй шивнэж, үеийн охинд дэндүү их дассанаа мэдэрч байв. Тэр ирээдүйнхээ гэгээн мөрөөдөлд хэтэрхий үнэнч байсандаа аз жаргалтай байсан юм. Санаснаар болдоггүй гаслант хорвоод нэг л өдөр тэдний өмнө хүнд даваа тулгарчээ. Тэр үдэш Саруул нулимс мэлмэрүүлэн санаа алдаж

– Амгалан би чамд нууц юм хэлье. Найз нь жирэмсэн болчихож. Миний биений юм ирэхээ болилоо. Одоо хоёулаа яах вэ?

-Саруул, чи бид хоёр хүүхэдтэй боллоо гэж үү… Хоёулаа ажил мэргэжилгүй, өөрсдийгөө тэжээх чадваргүй байж, аав, ээж болж чадахгүй шүү дээ. Чи миний ээжийн бардам занг мэднэ. Тэд бидний амьдралыг хүлээн зөвшөөрөх болов уу?

-Хэрвээ чи надтай ойртоогүй бол би юу гэж жирэмсэн болох вэ. Надад хайртай амьдарна гэж намайг хуурсан юм уу?

-Уг нь би чамайг хууръя гэж бодоогүй л дээ. Гэхдээ чи бид хоёр хайр сэтгэлтэй боловч бие дааж амьдарч чадахгүй. Тийм эдийн засгийн боломж ч алга. Энэ бол хүсээгүй жирэмслэлт шүү дээ. Тэгэхлээр үр хөндүүлбэл ямар вэ?

-Чи надтай амьдарч чадахгүй л байсан юм бол юу гэж надаар тоглосон юм бэ? Би одоо уралдаант шалгалтанд орж, өөрийн хүссэн сургуульдаа орох боломжгүй боллоо. Чи амьдралд юу ч тохиолдсон бэрхшээлийг хамтдаа туулна гэж онгирч байснаа мартаа юу?

-Бидний мөрөөдөн ярих, тусдаа амьдрах хоёр өөр шүү дээ. Тэгвэл хоёулаа аав, ээждээ хэлье. Тэд бидэнд туслах байх.

-Yгүй, би айж байна. Өдөр ирэх тусам гэдэс минь томорч байна. Миний хэвлийд бидний үр хүүхэд бүрэлдэж, орчлонд амьдрах цаг хугацаагаа хүлээж байна. Би бүсгүй хүний хувьд хэвлийдээ тээж яваа үрээ хөндүүлж, нүгэлтэй юм хийхгүй, чи хар амиа бодвол бод. Тэгээд ч анхны хүүхдээ хөндүүлбэл дахиад хүүхэдтэй болдоггүй юм гэнэлээ. Би чамтай зууралдсанаараа амьдралдаа том алдаа хийлээ. Намайг ядуу амьдралтай болохоор чиний баян ээж тоохгүй л дээ. Гэхдээ би багаасаа олуулаа өссөн ч аав, ээж минь мөр бүтэн хувцастай өнөөг хүргэсэн юм. Чи ёстой хар амиа бодсон хөгийн хүн юмаа хэмээн Саруул мэгшиж байлаа. Гэнэн томоогүй хүүхдүүд өөрсдийгөө том хүн болсон юм шиг зүүдэлж үүлэн борооны явдалд хэтэрхий шунаснаар амьдралдаа санамсаргүй гэнэдэж хүүхэдтэй болсноо яаж шийдэхээ мэдэхгүй тарчилж байв. Орчлонгийн амьдрал ороо бусгаа зовлонг жаргал үйлийн үрээ дагаж, өлгийтэн нялхас, өвөө эмээ нар хүртэл түмэн буман адал явдалд орооцолдон, бэрхшээл дунд самуурах ажээ. Ертөнц дээр энгэр зөрүүлэх нь сайхан боловч түүний үр дагавар нь гай зовлон, аз жаргал алийг нь дуудах нь бүрхэгдүү будангуйрна. Амгалан охины нүүрийг цээжиндээ нааж, нулимсыг нь арчих зуур хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг учраа мэдэхгүй гиюүрч байлаа. Саруулыг зөөлөн үгээр тайвшруулж:

-Хайрт минь тайван байл даа. Би аав ээждээ хэлж аль болох бүтэх талаас нь асуудлыг зохицуулъя. Бидний хайр сэтгэлийг хүндэтгэж тус дэм болно гэдэгт найдаж байна хэмээн Амгалан хэлсэн боловч цээжиндээ бөөн зовлон шаналал дунд шанална. Гэвч өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэгчээр өөрийн үйлдсэн нүглийг үүрч барахаас аргагүй болохоор, аав ээжээсээ айж хулган байж, найз охиноо бие давхар болсон тухай мэдээг дуулгажээ. Тэдний гэрт бөөн хэрэг мандах нь тэр. Амгалангийн аав Тамир бол яаманд дээгүүр алба хашдаг мундаг эр. Тэднийх таван хүүхэдтэй. Хамгийн том нь гадаадад сурдаг. Дараачийн хөвгүүн бол Амгалан. Түүний ээж нь Мянгансувд. Тэрбээр эмнэлэгт эмчээр ажилладаг. Дөрвөн өрөө байртай, хувьдаа “мерседес”-тэй тансаг айл болохоор хүүхэд нь дураараа өсчээ. Тэгээд ч аав, ээж нь ажил ихтэй, заримдаа гэртээ хонодоггүй учраас эзгүй хойгуур нь зоргоороо байдаг аж. Түүний үгийг дуулаад Мөнгөнсувдын нүд нь орой дээрээ гарч, нэг дуу нь тэнгэрт, нөгөө дуу нь газарт хадан

-За хүү минь, бяруу болоогүй байж бухын баасаар баана гэгчээр өөрөө хүний асрамжаас гараагүй байж, хүүхэдтэй болно гэвэл үлгэрийн далай, хэн чамайг хүний нялх охиныг хуурч хүүхэдтэй болгон гэсэн юм бэ. Өдий багаасаа зах замбараагүй, цадигаа алдсан шаар вэ. Тамираа чи дуулав уу. Одоо сургуульд оролгүй ажил хийж, авгай авч амьдрах юм гэнэ. Ёстой саваагүй нохой саранд хуцна гэгчийн үлгэр болох вий. Чи аавын цээж царайлчихаад хүний толгой дээр гарах чинь дутаа юу.. Амгалан чи заавал дээд сургуульд орж, эрдэм боловсролтой хүн болох ёстой. Одоо зах зээлийн нийгэмд мэргэжилгүй хүн өөдтэй амьдрахгүй. Цаана чинь шалгарал явагдаад баян, ядуугийн ялгаа гарч, мөнгөтэй өөдтэй яваа нь тансаг амьдарч, ядуу хоосон нь зовж байгааг харахгүй байна уу. Би амьд байхдаа чамайг Баяраагийн охинтой суулгахгүй. Чи гуйлгачин болж, шившигээ хутгаад ганц олдсон амьдралаа зовлон дунд барах гээ юу, гэж толгой түрүүгүй загнаж, өглөө үдэшгүй үглэж гарав. Амгалангийн аав Тамир угийн дуу цөөтэй, намбалаг буурьтай хүн болохоор тамхиа татаж бодлогоширч байснаа

– За хүү минь хамгийн гол нь сургууль соёлоо дүүргэж, амьдралд хүрэх хэрэгтэй. Авгай хүүхэд олдоно. Нас залуу, цус шингэн байна. Амьдралд алдаж бололгүй яахав. Гэхдээ энэ асуудлыг ухаалаг шийдэх ёстой. Саруулын аав, ээжтэй уулзаж ярилцъя. Тэр охины хувь заяа л хэцүү байна. Yр хөндүүлнэ гэдэг амь нас хутганы ирэн дээр л байна гэсэн үг. Алс ирээдүйг нь бодож бүгдээрээ зөвлөе гэвэл ээж нь уурлаж

– Та нар дэмий юм ярилгүй тэр охиныг ятгаж үр хөндүүлэх хэрэгтэй. Надад эмнэлэгт таньдаг эмч байна. Тэр хүүхдийг яасан ч төрүүлэхгүй. Би хүүхдээ тэгж замыг нь алдуулахгүй. Миний хүү заавал дээд сургуульд орох ёстой. Учир мэдэхгүй хүүхдүүд унтаад жирэмсэн болоо л биз. Одоо үр хөндүүлдэг хүүхнүүд зөндөө болсон шүү дээ. Удаагүй дээр нь аав, ээжтэй нь уулзаж, хурдан авахуулъя гэж зөрлөө. Тэдний дунд Амгалан яахаа мэдэхгүй уймарч, Саруулыг хайрлаж жаргаах бус зовоож буйгаа бодох тусам үхмээр санагдаж байв. Тэдний хувьд энгэр зөрүүлэх агшин бүр нь жаргалтай байсан ч аав, ээжийн үглэж янших, хүмүүсийн ил далдуур эвэртэй туулай үзсэн юм шиг гайхан ярилцах нь хэцүү байсан билээ. Дөнгөж сурагчийн ширээнээс гарч бие даасан амьдралд хүрээгүй байж бусдын хүүхэд тээж, нэр төр бузарлав хэмээн Саруулын ээж Цолмон бухимдаж, аборт хийлгэнэ хэмээн шаналгах болов. Харин Саруулын аав Цагаанхүү охиныхоо сэтгэлийн зовлонг мэдэрч, түүнийг дэмжиж Амьдралын жамаар аав, ээж болдог нь ертөнцийн жам. Эцэг, эх болох нь тойрч гардаггүй дайрч туулдаг жам учраас хэвлийдээ байгаа хүүхдээ гаргана гэдэг миний охины зөвөө. Тэгээд ч үр хөндүүлнэ гэдэг амь насанд халгаатай, хүүхдийн амь бүрэлгэнэ гэдэг маш том нүгэл болно хэмээн өөрийн бодлыг хэлж байлаа. Хэдийгээр аав, ээж болох нь ертөнцийн жам гэлээ ч хоёулаа мэргэжил боловсролгүй амьдрах ухаан суугаагүй учраас томчуулын хэлдэг үнэний хувьтай байв. Тэдний маргаан хурцдаж, гэр бүлийн амьдрал дуулиан шуугиантай.Энэ зуур Амгалан, Саруул хоёр уулзаж хайр сэтгэлээ дагах эсэхээ ярилцаж сонголт хийх тохироо бүрэлдэв.

… Секс бол дураараа тоглодог тоглоом биш. Өөрийн бэлгийн эрүүл мэндийг дээдэл. Хэн нэгэн хүн чиний бэлгийн эрүүл мэндийг хамгаална гэж бүү найд. Өөрийн зөн совин, итгэл үнэмшлийг даган зүрх сэтгэлээ чагнан байж, шийдвэр гаргаж сур. Сайхан үгэнд бүү хуурт. Дурлалд толгойгоо бүү алд. Аз туршиж бодлогогүй алхам хийхийг өөртөө ч, өрөөлд ч бүү олго. Сүүлд нь харамсаж гутрахаар нөхцөл байдалд өөрийгөө оруулахаас сэргийл, хамгаал. Хүсээгүй жирэмслэлт чамд зовлон авчирна гэж эгчийнхээ аминчлан захиж байсныг Саруул санаад, хүний үгэнд итгэж бодлогогүй алхам хийсэндээ туйлын их харамсаж байлаа. Харин Амгалан дээд сургуулийн оюутан болохоор шийдэж, Саруул хөл хүнд жирэмсэн болсон ч эцэг эхийн хатуу зөөлөн үгэн дунд өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байв.

Хүссэнээр болдоггүй хорвоод хүмүүс дандаа сайхныг мөрөөдөвч, зовлон туулах нь хувь заяанд тохиосон үйлийн үр ажээ…


Зохиогч С.Очир   
2006/10/01 - 23:30

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/