Утас жингэнэн дуугарна, тасралтгүй жингэнэнэ, наад утасаа аваачээ нөгөөдөх чинь залгаад байгаа юм биш үү гэж Гэрлээг өөр өрөөнөөс хашгирах дуунаар, Сэргэлэн гартаа чанга атгачихсан утасаа үзэн ядалт дүүрэн хана руу шидэхэд, авахыг хүслэн болж байж авсан хээнцэр жижиг утас нь алаг нүднийх нь өмнө хэдэн хэсэг болон бутран унав.

Тас няс хийх дуунаар Гэрлээ өөр өрөөнөөс гайхаcхийн орж ирсэнээ, бүхнийг мэддэг өнөөх худал төрхөө үл нууж ядан,
-чи чинь одоо яачихаад байгаа юм бэ? хүн айлгаад хаячих юм, ер нь одоо цагт эхнэртэй байна уу тэр бүү хэл хүүхэдтэй байна уу? яамар хамаа байсан юм, мөнгөтөй бөгөөд өөрт чинь сайн бол салгаад л суудаг цаг байхгүй юу. Тулгаа шиг сайхан залуу одоо ёстой өдөрийн од шиг цөөхөн болсон ихэнх нь архичин тамхичин адгалаад л талхны мөнгө чирээд ирж чадахгүй  юмнууд байгаа, ер нь чи ингэхэд яaгаад энэ олон бүсгүйчүүд нөхөр сүүдэргүй эсвэл харийн хүний доодох долоох шахуу явааг мэдэх үү? яагаад гэвэл Тулгаа шиг залуучууд ховор учираас. Эхнэртэй л байгаа биз, өдгөө чи бид хоёрынх шиг ядмаг дулимад амьдралыг хүний зэрэгтэй аваад явчих мөнгө төгрөгтэй, тэгээд ч аятайхан төрхтөй залуу ховор болсон болхоор, хөгширч үхэж байна уу,  хөл гаргүй юу хамаа байхгүй аль тааралдсан Хужаа,  Солонгос, Японтой Монгол хүүхнүүд явж байна, чи тэгхэд энд ингээд эргүүтсэн төлөг шиг яахаа мэдэхгүй сууж байх yy айн? хэмээн хоолойгоо өндөрсгөнө. Ээжийг нь өнгөрсөнөөс хойш ээж бас дотны найз нь болж ирсэн бүсгүй Сэргэлэнгийн өмнөөс бухимдан үглэх нь яршигтай санагдавч нэг бодолын үнэн үг хэлээд байгаа нь бүр ч зүрхийг нь өвтгөнө.

Үнэндээ арван хэдэн жилийн өмнө аав нь xоёр өрөө байранд Сэргэлэнг Ээжтэй нь хэдэн халтар төгрөгтэй үлдээсэнээс хойш жаахан хүүхэд шиг  гялалзсан алаг нүдтэй даруухан дөлгөөн төрхтөй Тулгаатай учирах хүртэлээ хэн хүнд итгэж байгаагүй итгэлээ тэр тусмаа эр хүний хайрлах сэтгэл ээ ингэтэлээ дур зоргоор нь тавьж байсангүй. Төрсөн эцэг гэх нэртэй тэр хүн эхийг нь өнгөрөхөд ядаж миний охин зүгээр үү? гээд утасаар ч ярьж байсангүй харин өөрийн бус хүний охины сургуулын төлбөр олох гээд гүйж байна гэж дамаа нэг сонсогдоод л өнгөрсөн. Тэр л сэтгэлийн зовлонтой  хүнд үед эр хүнд итгэх сэтгэл нь эцэгтэй нь хамт гэрийнх нь хаалгыг чанга саваад гарсан билээ. Сэргэлэн барагтай бол хүнд итгэдэггүй тэр бүр хөөрхөн төрхөндөө инээд тодруулаад байдаггүй шазруун шар бүсгүйн болж өссөн гэвч тэр л хатуу хүнд сэтгэлийн шаналалыг мартагнахад тусалж инээд, хайраар бэлэглэсэн хүн нь хүнийг хуураад байхааргүй шудрага яриатай, тайван, юмны наадах цаадахыг хэнээс илүү олоод харчихдаг юм шиг санагдсан дөлгөөхөн төрхтөй залуу Тулгаа байлаа.
Амьхандаа улсын байгууллагад ажилд орчих санаатай чадах чинээгээрээ асуусан бичиг баримтыг нь бүрдүүлээд хүнд сурталтай үл хөдлөх хөрөнгийн газар дээр өдөр шөнөгүй сууж байх даа тамгын газарын дарга гэсэн тэр л залуутай танилцсан, тэр хүнээс хүүхэдтэй нь битгий хэл эхнэртэй гэсэн тэмдэг ч илэрдэггүй байсан Ирээч гэсэн үед нь ирж, энгэрт нь эрхэлж хэдэн өдөрөөр ч хамаагүй жаргадаг байсан тэр хүнийг эхнэртэй тэр битгий хэл хөөрхөн охинтой байх юм гэж яаж саналаа. 

-Гэрлээ үглэнэ,,,,,, түүний юу хэлээд байгааг ойлгох чадвар Сэргэлэнд аль хэдийн алга болжээ, Одоо толгойд нь бодогдох ганцхан зүйл бол урьд өдөр залгасан эхнэр нь гэх тэр бүсгүйтэй уулзах, ядаж өөрт нь учруулсан шаналалаа уучлалаар цайруулья гэж бодоод тэрээр хувцасаа өмсөн яаравчлан гэрээсээ гарав.  
-Чи хаачих нь вэ, битгий амь энэ тэрээ хорлож хүнд гай удаарай,  муусайн юмнууд амьдрал мэдэхгүй ёстой амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гээч нь болж байх шив гэж Гэрлээгийн хашигчих хоолойг хаалга хаахтай хамт ардаа орхив, Галзуу хүн шиг явсаар Тулгаагийн гэрийн гадаа ирчихсэн хонхыг нь дарж зогслоо. Нүдэнд дулаахан бүсгүй хаалга тайлж өгөөд гэртээ орохыг урив, давхараатай алаг нүд нь уйлсанаас болж хавдаж инээхээрээ хацар нь хонхойж хөөрхөн харагддаг болов уу гэмээр төрхөнд нь гуниг хургажээ бодвол Сэргэлэнтэй адил хэн нэгэнд гомдож хорссон нь илхэн, гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Сэргэлэн үг дуугарч үл чадан зогсоно, нүдэнд дулаахан бүсгүй бас үг хэлж, эсвэл үзэн ядалтыг үг ээ барьж ядан байгаа бололтой тэвчээр заан зогсоно. Xаалга нь онгорхой өөр өрөөнөөс Сэргэлэнгийн багын төрх түүнийг ширтэнэ, амьдралын хатуу хөтүүг үл мэдэх нялх охин ээж дээрээ гүй ирэн, урилгагүй зочныг хайр татам нүдээрээ ширтэх нь хориод жилийн өмнөх өөрийнх нь нялх дүр дүрээрээ зогсоно.

-Эгчээ уучлаарай, би эхнэртэй гэж мэдсэнгүй ээ, тэр бүү хэл охинтойг нь ч мэдсэнгүй ээ, Намайг уучлаарай, уучлаарай гэхэд ч багадах байх аа гэхдээ намайг уучлахыг хичээгээрэй би ахиж таньд зовлон удахгүй ээ,  гэж хэлээд тэр өндөр есөн давхараас хэзээ завандаа бууж ирээд  Тулгаагийн орцны өмнө зогсож буйгаа ч тэрээр үл мэднэ.  

Суудалын ганган хар тэрэг шинэхэн баригдсан есөн давхар байрны өмнө зогсоно, Тулгаа машинаасаа гарч үл чадан зогсох агаад, уг нь эхнэртээ бас охиндоо амьнаасаа ч илүү хайртай гэхдээ нүдээрээ хайр эрсэн Сэргэлэнд ажилын зарын дагуу ирлээ гэж өрөөнд нь орж ирсэн өдөрөөс хойш сайн болчихсон, түүнтэй ярьдаг нөхрлөдөг найз тэр өдөр нэгээр нэмэгдсэн, юманд нухацтай ханддаг хэрсүү эл бүсгүйтэй ярьж суухад сайхан байдаг нь гэргий болон нялх үрээ орхиод хонуут өнжүүтээр явах шалтгаан нь болдог байлаа. Тэр нэгэн өдөр залуухан сайхан бүсгүйтэй танилцан ярилцаж суухад шал өөр газар ирчихсэн юм шиг, Тулгаад амьдрал үнэхээр л сайн сайхан амттай санагдаж билээ. Сэргэлэнтэй хэд хэд уулзан хоол унд идэнгээ ажил хэргээс гадна амьдрал хайр энэ тэр гээл юу эсийг ярив аа. Бодоод байхнээ Тулгаа гэртээ ирээд гэрийнхэнтэйгээ ч ярьдаггүй байсан бүхнээ ярьдаг байж. Сүүлийн үед гэртээ ороход ч хэцүү болсон, эхнэр нь аашилна, миний хань хайр гэдэг байсан хүн мөнгө нэхдэг нярав эсвэл хүүхэд эрхлүүлдэг хүн болж хувирсан, ямар хүүхэдтэйгээ барьцаад чи намайг тоо гэлтэй ч билээ, орой гэртээ ороход тэр ч, энэ ч дутуу тэрийг ч авах хэрэгтэй гэж үглэнэ, өглөө явхад өөрт буй бүхнээ мулталж өгөөд л сална, тэр битгий хэл эр эмийн ажил хийх үед эргэж хараад ядарч байна гээд л унтдаг болчихсон эхнэрээ ямар хүчирхийлэлтэй биш. Үнэндээ амьдрал хаашаа эргээд яaж ямар сэдвээр концерт тавиад байгаа нь Тулгаaд үл ойлгогдоно. Эхнэр нь сүүлийн үед нэг л болж бүтэхгүй зүйл болоод байгааг ойлгосон ч чимээгүй хойгуур нь энд тэндэхийн хүмүүсээр тагнуул хийлгэн байж Тулгааг Сэргэлэнтэй хувийн харьцаатай байгааг мэдэж тэр битгий хэл тэр хоёрын хамт байхад нь олж авсан зургийг оройн хоолний үеэр нүүрлүү нь шидсэнээр Тулгаа баригдсанаа мэдсэн билээ, гэхдээ баригдсан нь ч болсон юм хэр удаан тэр худал хуурмаг дунд тэвчиж явж чадахаа Тулгаа үл мэднэ. 
 
Харин одоо гэрийнх нь гадаа сүүлийн хоер өдөр хайгаад утасдаад холбоо барьж чадаагүй бүсгүй нь сууна, Тулгаа машинаа унтраан Сэргэлэн өөд алхахдаа юу хэлэхээ тэр тусмаа түүнийг юу гэж хариулах бол гэхээс айн алхана.
-Сайн уу? Намайг уучлаарай чамайг гомдооё гэж бодоогүй юм шүү, гэж сандран хэлэхдээ Тулгаа эгэл үг өгүүлбэрээс өөр зүйл олоод хэлчихэж чадахгүйдээ өөрийгөө зүхнэ.
-Тиймүү, гэх шингэн хоолойтой давхцан Сэргэлэнгийн нүднээс нулимс урсана, би чамд гомдохгүй ээ, Чи мэдэх үү? Охин чинь чамтай адил хайр татам нүдтэй юм билээ, эхнэр чинь бас сайхан бүсгүй байна лээ, тэднийг битгий орхиорой! энэ дэлхий дээр дахин нэг Сэргэлэн эцэгийн хайр мэдрэхгүй өсөхийг хүсэхгүй байна аа. Надад чамайг охиноос чинь салгах эрх байхгүй ээ. Тэр нялх амьтны жаргалыг хулгайлаад би яаж жаргалтай амьдрах вэ, Миний хайр аа надад хайртай бол охиний битгий орхиорой эхнэрээ бас хайрлаарай, намайг уучлаарай охинд чинь чи хэрэгтэй гэж хэлээд Тулгаагийн хацар дээр үнсээд түүнээс холдон алхахдаа тэрээр нүднээсээ урсах нулимс аа сэтгэл дотогшоогоо залгиж явлаа,  

Хөөрхөн охинд аав нь хэрэгтэй..........................................
Нийтэлсэн: Т.Хүслэн

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/