Өөрсдөө бид буруутай
Ухаангүй ноёнд
Урагшгүй албат заяана гэсэн цэцэн үг бий
Муу ард түмэн гэж байдаггүй
Муу удирдагч гэж байдаг гэсэн үг ч бас бий
Муу ард түмэн нь биш ээ бид
Мунхаг олон ч бас биш ээ
Мөнх тэнгэрийн заяатай
Монголчууд билээ бид
Улс төрөөрөө манлайлж явсан
Чингэс хааны удам билээ бид
Уугуул нутгаа эзэгнэнхэн төрсөн
Чин зоригт баатруудын үрс билээ бид
Удам угсгаагаа бодход
Урагшгүй албат яавч биш ээ
Тэнгэр заяатайгаа бодоход
Тэнэг ард түмэн бүр ч биш ээ!
Тэгвэл одоо цагт яагаад
Тив дэлхийн улсын боол болох гэж
Тэмүүлж зүтгээд байдаг нь юусан билээ гэвэл:
Толгой тархи маань угаагдаж
Олгойтой ус шиг болсон байна
Том жижиг намуудад
Оюун ухаанаа баллуурдуулсан байна
Дал, наян жил угаасан нам нь
Даан ч туршлагатай угаагч болжээ
Арав, хорин жил угаасан нам нь
Аюултай хороор угаадаг болжээ
Угаах угаахдаа тэд
Усаар биш, угаадас, цусаар угааж байна
Угаадас цусаар угаалгасан толгой минь
Угаадас цусаар дүүрсэн ОЛГОЙ болжээ
Олгой болсон толгойтой учраас
Ой санамж маань арилсан юм шиг байна
Ой санамжийг (түүхийг) алдагдуулахын тулд
Олон ч жил зүтгэж байна тэд
Оюун ухааныг минь баллачхаад
Олгой ходоодоор нь удирдаад байдаг
Онц аюултай удирдагчид нь
Одоо хэн? Хэн? Болж байна аа?
Хэн ч биш – нам юм
Хэлж чадхгүй л болохоос биш
Хэн хүнгүй л мэдэж байгаа шүү дээ
Хэлмэгдэхээс л айж байгаа биш үү?
Нам гэдэг үгийг нөгөө утгаар нь хэлвэл
Нам дарж сэм хуйвалдана гэсэн үг
Намын нэр зүүсэн луйварчид
Нийгмийн эрхийг бүхэлд нь булаажээ


Булааж авах үйлст нь
Бид өөрсдөө гүн туслалцаа үзүүлж
Буруун гарынхаа үсгийг зураад
Батлаад өгчихдөг болохоор
Бид өөрсдөө буруутай
Намын угаадсыг долоож ханалаа
Нас бие маань гүйцэхээ болилоо
Найдвар итгэл минь алдарлаа
Намуудаас татгалзцагаая хүмүүсээ!
Нам таныг төрүүлээгүй ээ
Нам таныг хөхүүлж өсгөөгүй ээ
Нам гэдэг юмыг зурах гээд үздээ
Нам гэж нээрээ юу юм бэ?
Өөрлүүгээ та өнгийгөөд хар
Өөрөө та нам ээжтэй нам аавтай юм уу?
Ямар нэг намаар бахархдаг (гишүүн) бол
Ялзарсан байна толгой чинь
Ямар ч намыг шүтдэггүй дэмждэггүй бол
Гэгээлэг байна толгой чинь
Сонгууль болохоор л (4 жил дутам)
Солио нь хөдөлдөг намуудыг
Бусад цагт нь болохоор
Бүлх залигчихсан юм шиг намуудыг
Баруун гарынхаа үсгийг зурж
Батлаад өгчихдөг болохоор
Бид өөрсдөө буруутай !!!
Өөрсдөө бид буруутай болохоор
Өршөөл гуйгаад ч хэрэггүй
Өлсөж цангаад ч нэмэргүй
Өлмийд нь сөгдөөд ч тусгүй
Өндийж босоод бүр ч хэрэггүй ээ!
Тэгвэл одоо яах вэ гэвэл
Түүх шашдираа судлаад үзвэл
Тэнгэр заяатайгаа ойлгох болно
Тэр цагт олгой чинь ТОЛГОЙ болно оо!
Өөрийн гэсэн толгойтой болоход чинь
Өвөг дээдсийн маань гүн ухаан тусална
Өөрийнгөө засаад өрх гэрээ засчих
Өрх гэрээ засаад төрөө засчих
Өөр зам байхгүй ээ хүмүүсээ!
Хаадын маань гүн ухаан байна
Хадгалж хамгаалаад ирсэн удам нь байна
Хэлээд ойлгуулаад өгөх элч нар нь байна
Хэрэгжүүлэх л харин үлдээд байна
Өөд нь хаясан чулуу
Өөрийн толгой дээр чинь унах гээд байна
Өөрсдөө л бид зайлахгүй бол
Өндийх завгүй дарагдчихаж магадгүй шүү!!!
profile