Нүдэнд минь нуугдсан гунигийг үргэтэл
Нүүрэнд минь инээмсэглэл тодортол намайг аргадаач
Нүгэлт хорвоог аз жаргалтай гэж итгүүлж аргадаач
Нүцгэн гомдолыг минь бүлээстэл аргадаач

Уйндаа автаж татсан тамхины иш бүрийг тоолж аргадаач
Уйлахдаа унагасан нулимс бүрийг минь тосож аргадаач
Зүгээр л энгэртээ тэвэрч зулайг минь үнсэж аргадаач
"Зүрх минь чинийх гэдгийг мэдэх үү"....гээд аргадаач

Хэрвээ чи намайг аргадахгүй бол
Хэтэрхий оройтож мэднэ
Хэлж амжаагүй үгсээ булшин дээр минь шивнэж
Хэдхэнээр тоологдох насыг минь зүрхэндээ аргадаж мэднээ

Буцааж болдоггүй жам хорвоод зөндөө байдаг ч
Буруутгаж чадахгүй сэтгэлдээ чамайг би уучилсан
Бусад нь хэрэггүй ээ.....чи л намайг аргадвал
Бурхадын оронд сүнс минь амар амгалан оршиноо

profile