Євєрт чинь орж нялхарсан тэр шєнийг мєнхлєх гэж
Єєр бvсгvйд ээрэгдэн тєєрсєн нэгнийг мартах гэж
Єчнєєн шєнє хєрвєєсєн ганцаардлын орчлонг vгvйсгэх гэж
Єглєє бvр чамаараа даашинзаа товчлуулах гэж
Дурласан юмаа би чамдаа

Зvvдэлж явдаг учралын vнэн гэдэгт итгэх гэж
Зєндєє их хvлээсэн ч дурлал ирдгийг vзэх гэж
Зах нь мэдэгдэхгvй амьдралд эрхий хуруунаас чинь зуурах гэж
Заяа мэдсэн тавиланд чамтайгаа дуу аялан алхах гэж
Дурласан юмаа би чамдаа

Хажууд чинь байхад тєєнєх тэр илчийг єрдєх гэж
Хатуу нь бага биш орчлонд хайр гэдэгт дэрлэх гэж
Хаа нэгтээ орхисон анхны дурлалаа мартах гэж
Хавар шивнэсэн vлгэрт чинь согтож бас эрхлэх гэж
Дурласан юмаа би чамдаа