Билгийн тоолол гэж
Байхаан байгаад балар их удсан
Бидний тоолол ердєє л
Бор хоногоо тоолдог болсон
Єдєр шєнє ялгаагvй
Єнгєгvй саарал болсон
Єєрсдєє бид чинь ердєє
Єнєє маргаашгvй болсон
Тэнгэр улаан болоод удаж байнаа

Тэнэгтсэн євєг дээдсvvдээс болсон
Азотын хvчлээр амьсгалдаг болсон
Агаар гэж байхгvй болсон
Озоны цоорхой биш
Оргvй алга болоод удсаан
Хvчилтєрєгч байхгvй болсоон
Хvмvvс одоо нvvрс тєрєгчєєр
Амьсгалдаг болоод зуугаад жил
Ан амьтан дуусаад єчнєєн жил
Дэлхий сєнєхєд хэдхэн хурам
Дээр нь ердєє хэдхээн хvн vлдсээн
Єнгє ялгахаан огт байсан
Єнгєгvй саарал дэлхий юм чинь
Єєр ер яавал гэж дээ
Єнє эртнийг дурсвал
Номин ногоон талтай
Нов ногоон ой модтой
Цэв цэнхэртэх уулстай
Цэлэлзэн цалгилах гол, мєрєн, нууртай
Цэлмэг хєх тэнгэртэй
Цээж тэнvvн амьсгалах агаартай
Тэнгэрт дvvлэх шувуудтай
Тэнд, эндгvй амьтадтай
Газрын хєрсєндєє баялагтай
Ганган дэлхий байсан юм гэнэ билээ
Гайтай тэнэг євєг дээдсээс болоод
Газар дэлхий мєхлийн ирмэгт тулчихаад байна
Янзын сайхан байгальтай байсан
Ямаанд идvvлээд барсан гэнэ билээ
"Янагийн сайхан харц шиг
Яргуй нvдлэн мишээдэг" байсан гэнэ билээ
Ялын тогтоолыг нь євєг дээдсvvд маань
Ямаагаар харин уншуулчихсан гэнэ билээ
Ноос, мах єгдєг хонин сvргээ браклаад
Ноолуур єгдєг ямаагаа тоогvй єсгєж, vржvvлээд
Малчин эзнээ тvрхэн зууртаа баяжуулан баясгасан нь
Монголоо харин удахгvй цєлжvvлж дуусгаад
Модоо бариулаад баларсан гэнэ билээ
Миний монголын євєг дээдэс тэрхэн vедээ
Агуа том тэнэглэлvvдийг бvтээсэн гэнэ билээ
Аймаар, аймаар тэнэг хууль санаачлаад
Хэдхэн малчдын санал авч
Хээнцэр ганган суудалдаа тухлах гээд
Ямаанд хєрєнгє мєнгє тєсєвлєєд
Ямбалуулж баахан жаалуулсан гэнэ билээ
Ишиг бvрт мєнгє єгнє гээд
Ижилгvй тэнэг загнасан гэнэ билээ
Олз хайж ямаагаа ихээр єсгєсєн
Овилгогvй загнасан тэр vеийн євєг дээдсvvд
Орон нутагаа бусдад ухуулан сэндийлvvлэгч
Ойгvй шуналтай дарга, тvшмэдvvд
Ойгоо хяргадаг модны хулгайчууд
Олны нэрлэсэнээр алтны "нинжа"-ууд
Голын саваас хайрга хулгайлагчид
Голж шилэлгvй байгалаа сvйтгэгчид
Та нарынхаа буянгаар бид чинь одоо дууслаа
Таны vр удмын сvvлчийн хэдэн хvнэнцэр
Идэх хоолгvй, амьсгалах агааргvй
Ийм л гашуун байдалд хvрчихээд
Єнєє маргаашаа хvлээж байнаа
Євєг дээдсvvд минь
Єнєєдєр билгийн тоолол гэж байхгvй
Єдєр, шєнє ээлжилэхийг л тоолдог
Аргын тоолол л амь нь тасрах гээд
Арай ядан тоологдож байна
Аргын тооллын хоёр мянга хоёр зуу дугаар оны
Арван хоёр дугаар сарын хорин дєрєвний саарал єдрєє...
profile