Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

Эсгий монгол гэртээ хүйсээн цөглөөж бойжих гэж
Ижий гэдэг ачитныхаа өвөр дээр нь эрхлэх гэж
Эцгийн цартай ухаанд нь хүмүүн заяагаараа бахархах гэж
Энэ л дэлхийн жимээс маанийн үсэг түүсиймаа

Гарцаагүй түүхийн хоймор эзэгнэсэн болохоор
Ганцхан монголоор дутаж тэнгэр мэгшдэг
Галаан тэгээд тулганд бадраадаг болохоор
Ганцхан эх орноор минь дутаж газар гиншдэг

Дөрвөн бэрх наадуулсан шагайн нь хүртэл сүртэй байдаг
Дөмөн хүлгээр уралдуулсан наадам нь хүртэл монгол байдаг
Дөч хол гарсан эрс нь хүртэл хийморьтой байдаг
Дөрвөн ойрадаар овоглосон бүсгүй нь хүртэл жавхаатай байдаг

Осголоо гэхэд сэтгэл нь хүртэл нөмөртэй байдаг
Онгичлоо гэхэд түүх нь хүртэл зузаан байдаг
Оройтлоо гэхэд болзоо нь хүртэл эзэнтэй байдаг
Олиггүй гэхэд нэр нь хүртэл босоо байдаг

Аялахад дуу нь хүртэл эггшиг байдаг
Амсахад ус нь хүртэл жашаан байдаг
Согтоход найраг нь хүртэл онгод байдаг
Солиорход орчин нь хүртэл өөр байдаг

Би бурхад илгээдэггүй ухаарлыг өөрөөсөө олдог
Би буянаар тэгшлэх хувь заяагаа ганцхан эх орноосоо эрдэг
Би биеийг минь эзэгнэсэн монгол цустайдаан баярладаг
Би бичигдээгүй хууль болпсон ёс заншилаараа бахархадаг

Тиймээ би тэнгэр эх орноороо дахин дахин бахарха
profile