Мөрөөдөл болсон төрсөн нутагтаа
Мөдхөн хүрээд очно гэхлээр
Зүрх сэтгэл минь тэмүүлж
Зүүдлээд сэрэнгүүтээ догдолно

Хоног өдрүүдийг тоолоод ч өнгөрөхгүй
Хором мөч бүр ч барагдахгүй
Хорвоо ертөнц надаар наадаж
Хошигнож элэглэх шиг санагдана

Хөх тэнгэрийн дорхи нутагт маань
Хөгшин буурал ээж,амраг,хүү,садан
Аливаа бүгд л хүлээж байгаа бизээ
Алив дэлхий минь түргэхэн эргэ дээ

khan               08.11.09.  16.40m