Р.ЧОЙНОМ
Ахар богино насалсан ч их яруу найргийн
Ашид мөнхийн дурсгалыг босголцлоо
Аль ч орны урчуудын бүтээгээ нь үгүй хөшөөг
Ард түмнийхээ зүрхэн тольтноо цогцлууллаа
Хүний ертөнцөөс хүн нэг дутаж
Хүндэтгэлийн ертөнцөд хөшөө нэгийг нэмж
Эрин үеийнхээ их тэнэгүүдтэй хийсэн
Ринчиний Чойномын цусгүй дайн дууслаа.
Хэнтийн их уулын цэнгэлд шартам хормойд
Хэрлэн их мөрний цэцгийн гурван сард
Эхний шүлэг бичсэн алтан өдрөөс хойш
Эгэл миний биед хоёр хүн багтсан юм.
Жир амъдралаар амьдрах нүгэлт нэгэн эр би
Жинхэнэ шүлэгчийн туулах хүнд замыг дагаан
Ядуу шүлэгчийн бууринаас яруу найрагч бол
Ядрал, ялалт хоёрыг нъ мөрөндөө үүрч явлаа
Энхэрхэн гоо минь ээ,
Ээмэг, бөгж, бугуйвч
Эрдэнийн чулуун зүүлт
Энэ бүхэн чинъ юу юм бэ?
Хүн алттай ханшдаггүй
Хүйтэн чулууг тэвэрдэггүй
Халуун цогцсыг тэвэрч
Хайрын үгэнд уярдаг юм.
Алт үг хэлдэггүй
Алаг чулуу дуу дуулдаггүй
Яруу найрагчийг мөрөн дээрээ үүрч
Ядрал цэнгэлийг нъ амссан биеэрээ
Ялалтынхаа алтан хөшөөг бүтээлээ
Үүрийн гэгээ шиг залуу зандан насаараа
Үнэ хайргүй олж авсан энэ ялалтынхаа
Үр шимийг хүмүүс та нартаа баръя
.