Хүний мөс цэвдэгшин цэвдэгшин хайлсаар
Хөлгүй их далай бий боллоо

 Далай далай давалгаалнаа
 Далай далай шуурнаа

Хүн ихтэй хот газраас хонгор чамайгаа хайлаа
Хайн хайсаар, хайн хайсаар хөлгүй их далайд туллаа

 Далай далай давалгаалнаа
 Далай далай шуурнаа

Дусал дуслаар хүн урслаа ч дуусахгүй ээ,  дуусахгүй ээ
Дууны минь ая шигээ, дуусахгүй ээ дуусахгүй ээ

 Далай далай давалгаалнаа
 Далай далай дуулнаа
Дурал, дурлал дуул дуул
Дуул, дуул, дурлал

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn