Дэвэлтэндээ гуниг тээсээр одох шувууд
Дэргэдээс минь аль хэдийн холдсон бүхнээ санагалзан
Дураараан л..
Дүрээр нь харахсан гэсэн бодолдоо хөтлөгдөн
Дулаахан гэгээхэн бүхнийг мөрөөдсөөр
Би ганцаардах дуртай
Зүрхэндээ хайрын цэцэгсийг услаж
Зөвхөн ганцаараа оддыг тоолон гиюүрч
Харцаан чиний л гэх бүхэнд тусгаж
Хааяагүй захидал илгээсээр
Би ганцаардах дуртай......,
profile

Хатуу ч гэсэн эх орон чинь чамд зөөлөн
Харц шиг амьдарч ядуу байлаа ч эх орон чинь чамд зөөлөн
Хагацал үзэж зовлон амслаа ч эх орон чинь чамд зөөлөн
Хальж одоод хэвлийд нь нойрсоход ч эх орон чинь чамд зөөлөн...

        ^^            .........               ^^              .....                 ^^