Мөрөөдлийн минь цэнхэр алсад

Зөвхөн чи минь л байдаг

Мөр зам дээр тосч ургасан

Мөнхийн хайр минь гэж санадаг

Алтан шаргал өдрүүдийн 

Эгшиг нь болж чи минь ирсэн

Ахиад төрдөггүй хорвоод 

Эрдэнээс үнэтэй эрдэнэ чи минь л байдаг

Ганцхан чиний асаасан хайр

Зүрхэнд минь дүрэлздэг

Ганган үгээр хуурахгүй ээ

Чин үнэнийг хэлье

Би чамд хайртай

Аясаар болдоггүй хорвоог 

Сэтгэлийн сайхнаар сүлж

Аргадаж болдоггүй амьдралыг 

Хайраараа тэтгэж явъяа даа