Vг .Хvрэлбаатар

 Àя Л. Балхжав

Дуучин С. Сэрчмаа

 Хайрт минь тэр сарыг хараач

Хайрын тэргэл сартай хоёул яръя

Оддын дунд зугаалах эрх саран

Орой бvр хайрын vлгэр ярина

Ханашгvй тэр vлгэрийн

Хан хvvг би зvvдэлнэ

Яг дэргэд минь байх шиг

Ялгуун саран эрхэлнэ

Хайрт минь тэр сарыг хар даа

Хайрын тэргэл сартай ярь даа

Дулаан уруул шиг дурлалын саран

Дунд минь наадна

Дуу шиг энэ их хорвоод

Эрх саран эрхэлнэ ээ

Vйтэн хуар шиг толбот эрх саран

Vдэш бvхэн чиний тухай ярина

 Зvйрлэшгvй тэр жаргалын

Зoн совингийн аялгуу

Дэргэд байгаа юм шиг

Тэргэл саран эрхэлнэ

Хайрт минь тэр сарыг хар даа

Хайрын тэргэл сартай ярь даа

Дулаан уруул шиг дурлалын саран

Дунд минь наадна

Дуу шиг энэ их хорвоод

Эрх саран эрхэлнэ ээ

Бодлыг аргадах ухаант эрх саран

Болор жvнз мэт дарсны тухай дуулна аа

Хайрын тэр дарсны

Халуун илч зvрхэнд цутгана

Миний саран хvлэг

Сэтгэлийг минь илчилнэ

Хайрт минь тэр сарыг хар даа

Хайрын тэргэл сартай ярь даа

Дулаан уруул шиг дурлалын саран

Дунд минь наадна

Дуу шиг энэ их хорвоод

Эрх саран эрхэлнэ ээ