Vг: Цэнджав
Ая: Балхжав

НОМИН ТАЛСТ

ХАЙРЫН ДЭЭД ХАНЬ МИНЬ


Хайрт минь чи миний амин эрдэнэ
Хань минь чи миний ганцхан амьдрал
Халуухан хайраараа ивээлэн уусая
Хайлан уясъя, хоёулаа хорвоог туулъя

Хvний хорвоод эрхлэн жаргая
Хvсэл сэтгэлээ хосоороо тэгшхэн амсая
Халуун мєрийг чинь тvшиж явъя
Хайруу хатууг ханиараа би чинь туулъя

Цэцгийн vнэртэй vдшээ саная
Цээжинд хайрандаа ханийгаа тэврэе
Наддаа эрхэлсэн инээдний цаанаас
Нандин хайрын vгээрээ хоёулаа дуулъя

Vнсэхийн тоогоор vнэнийг хэлье
Vрийн минь ээж чамдаа хайраа шивнэе
Ижил зvvдээ хоёулаа маная
Эрхэлж жаргасан хайраа бусдаас харамлая

Насны минь хайр миний л хайр
Нандин сэтгэлийн уяа минь
Санахын тоогоор хайраа эрье
Сар жилvvдийн уртыг хамтдаа туулъя
Хоёр сэтгэлийн vvдийг сахъя
Хорвоод заяасан хувь заяандаа хоёулаа залбиръя

Vрийн бvvвэйг зєєлєн аялъя
Єглєєний нарыг тvрvvлж харъя
Хорвоогийн хатууг хамтдаа аргадая
Хосгvй жаргалаа хоёулаа хамтдаа хуваалцая

Хvний хорвоод эрхлэн жаргая
Хvсэл сэтгэлийг хоёулаа тэгшхэн амсая
Ижил зvvдээ хоёулаа маная
Эрхэлж жаргасан хайраа бусдаас харамлая

Насны минь хайр миний л хайр
Нандин сэтгэлийн уяа минь
Санахын тоогоор хайраа эрье
Сар жилvvдийн уртыг хамтдаа туулъя
Хоёр сэтгэлийн vvдийг сахъя
Хорвоод заяасан хувь заяандаа хоёулаа залбиръя

Насны минь хайр миний л хайр
Нандин сэтгэлийн уяа минь
Санахын тоогоор хайраа эрье
Сар жилvvдийн уртыг хамтдаа туулъя
Хоёр сэтгэлийн vvдийг сахъя
Хорвоод заяасан хувь заяандаа хоёулаа залбиръя
profile