Сайхан төрхийг чинь хараад л баймаар
Салхинд хайрын үгсээ дайлган чамруу хийсгэмээр л
Хөөрхөн дүрийг чинь сэтгэл зүрхэндээ зураглан
Хайранд чинь хөглөгдсөн сэтгэлээ тайтгаруулан ядан суунам би

 

Яг л одоо чамдаа гүйгээд очмоор л
Янагын сэтгэлд чинь автаад согтмоор л
Ялдамхан бүсгүй минээ сэтгэл зүрх минь чамруу л тэмүүлсэн юм шүү
Яахын аргагүй чи минь миний соронзон,татагджээ би

 

Аальгүйтэн намжирдах чинь хөөрхөн
Аяглан уурлах чинь ч хөөрхөөн
Амраг минь би чамдаа хайртай
Агуу дурлалыг минь анзаарч нэг үзээрэй

 

Хүслийг минь бадраасан
Хүрэн зүрхийг минь булгилуулсан
Хүрэх алсын сайхан зөгнөл минь
Хүрээд ирээч наддаа

..........