Цасан дээр ,элсэн дээр ,навчин дээр намайг мөрөө үлдээхэд цаг хугацаа өнгөө хувирган дагана.Өнгө будаг нь хатаж амжсан өөрчилж үл болох уран зураг юм миний өчигдөр.Дутуу орхисон цэг , таслал , зураасаа гүйцээж чимэг шигтгэн цэцэг нэмэхсэн гэж дурандаж суудаг дурдатгал юм.
Нарийн бийрээр нямбайлан зурж болох ,уурлаж сараачиж урж тасдаж болох миний өнөөдөр.Хорин дөрвөн цаг хамт байхдаа хайрлаагүй мөртөө хойноос нь санаа алдах харамсал юм.Манантай байсан ч цэлмэг харагдах миний маргааш.Хар бараан өнгө огт ороогүй хачин тунгалаг мөрөөдөл юм.Намайг чамайг яг одоо тойрох аравдугаар сар бол ням ,бямба,баасан гариг нь таван удаа тохиосон найман зуун хорин гурван жилд нэг давтагдах гайхамшигт сар юм.Нас насандаа үргэлж хүний төрөлд төрж найман зууний дараах энэ сард амьдармаар....

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар