Хайр гэдэг нэгэн гуниг
Хагацал гэдэг нэгэн гуниг
Хайрт чамаасаа холдох нэгэн гуниг
Зүрх сэтгэл миньзовж шаналах нэгэн гуниг
Зөвхөн чамтайгаа хамт байх нэгэн аз жаргалын нэг юм аа.

Бодол болсон дүр чинь сэтгэлээс гараагүй
Борхон зүрхний минь шарх одоо ч эдгээгүй
Сэтгэл алдаж явсан үе минь хэвээрээ
Сэрэхгүй гэж амласан зүүдээ сэрээхгүй.

Чамайгаа харж байж нүд минь амардаг
Чинийхээ тухай сонсож байж чих минь амардаг
Чамдаа хүрч байж бие минь амардаг
Чамайгаа хайрлаж байж зүрх минь амардаг.

Шаналаад байна зүрх минь гуниглаад Яагаад?
Шархлаад байна зүрх минь өвдөөд Яагаад?
Эзгүйрээд байна сэтгэл минь дурсаад Яагаад?
Харагдаад байна зүүдэнд минь санаад Яагаад?
Би чамд хайртай болохоор...

Дурлуулсан хайрыг хайр гэнэ
Дурласан хайрыг шаналал гэнэ
Олон дурлавал дон гэнэ
Орчин үеийн хайрыг мөнгө гэнэ.

Дурласаан би чамд
Дуугүйхан явсаар дасаж дурласан
Анхны харцаар ч биш
Анхны болзоогоор ч биш
Зөөлөн үнсэхэд чинь ч биш
Зүгээр л нэг мэдэхэд дурлачихсан байсан. 

Цаг хугацаа гэж байдаггүй яг тийм
Цав цагаан үүлэн дээгүүр яг тийм
Хаврын сэтгэл шиг хөнгөн яг тийм
Хайрын жигүүрээр дүүлэхсэн яг тийм.

Зүгээр л чамайг харах гэсэн юм
Зүггүй юм шиг хамт алхах гэсэх юм
Зүрхэндээ чамайгаа сийлэх гэсэн юм
Зүрхний гүнээс хайрлах гэсэн юм.

Хайрлахгүйюм бол зүрхээр яах юм бэ?
Харамлахгүй юм бол сэтгэлээр яах юм бэ?
Хүсэхгүй юм бол биеэр яах юм бэ?
Хүлээхгүй юм бол тэвчээрээр яах юм бэ?

Чамд дурла гэж сэтгэл намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж зүрх минь надад хэлсэн
Хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн.

Зэвэрсэн төмөр долоовол
Зэв амтагдахаас жимс амтагдахгүй
Зэвүүн бандитай үерхвэл
Зовлон үзэхээс хайр үзэхгүй.

Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна
Чамайг мартваа гээд зүүд сануулаад байна
Чамайг харах гээд харц хайгаад байна
Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна.

    Удвал цэцгийн цоморлиг шиг уруулыг чинь үнсэхдээ
Уртхан авсан амьсгалаасаа харамладаг байлаа
Уйлахад чинь урсдаг нулимсыг чинь
Унагачихвий гэхдээ алгаа тосдог байлаа, би

Чимээгүйхэн инээх чинь надад таалагддаг
Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөртөө өег явдаг
Уруул давах үг чинь миний хувьд үнэтэй
Учрах тавилан бий эсэхийг мэдэхгүй тусмаа чамдаа хайртай

Хүн хун хоёр хайрыг билэгддэг атлаа 
Хүн яагаад Хун шиг
Хайранд үнэнч байдаггүй юм бэ!