:  Цаг гозойж байхад би алс замд гарахгvй
Цангинтал хундага хагa шиддэг Орос занд дургvй
Цайг нь уучихаад аягыг нь хємрєх дургvй
Цагаа олж ухаантнаа хайрладаггvй Монгол занд би дургvй
Єлийд бvдрээгvй ажнайг магтаалаар булж алах дургvй
Yхэлд ч автаагvй баатар эрийг одонгоор дарж авахад дургvй
Yлгэр нялуун тєгсдєг ч сайн эр зовоход би дургvй
Yс нь буурал хєгшин намбагvй явахад бvр дургvй ээ
Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургvй
Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургvй
Цэмцгэр нь дэндvv харчуул цагаан гартнуудад дургvй
Цэвэр цааснаа шvлэг биш матаас бичихэд бvр дургvй ээ
Доголон хvний дэргэдvvр би гvйж єнгєрєх дургvй
Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургvй
Ядуусын дунд гангалах дургvй
Тансаг найран дээр ганцаардах дургvй
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургvй ээ
Холоос айсуй морьтон гэнэт єєр зvгт давхихад дургvй
Холбиромтгой ааш уян жаданд дургvй
Нvvрнээс далдуур хvн муу хэлэх
Нvдэн дээр минь гєлєг зодоход бvр дургvй
Хэтэрхий халуун, хэтэрхий хvйтэнд дургvй
Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургvй
Бурханыг нулимах адыг єргємжлєхєд дургvй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бvр дургvй ээ
Дургvй бvхнийг минь vзvvлж ханасан эх орон минь
Дургvйгээ хvртэл хайрлах гэж би хvv чинь болсон
Цайг нь уучихаад аягыг нь хємєрдєггvй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх ороон.
profile