images (29).jpg

Хайртай гэсэн үгийг минь тоогоогүй бол

Хамтдаа өнгөрүүлсэн мөчөө мартсан бол

Харуусаж өөрийгөө зэмлэхгүй

Хардаж үйлийг чинь үзэхгүй


Нулимсан дунд чи намайг орхиод явсан

Нуугдаж хоцорсон өнчин янзага шиг би үлдсэн

Тогоруун цуваа шиг өдөр хоногууд өнгөрсөн

Томоогүйхэн насаа чамтай үдсэн


Эргээд ирээч гэж чамайг би гуйхгүй ээ

Эмзэг сэтгэлээр минь ахиад бүү тогло

Хатуу хорвоогийн дурлалын дарсанд шартсан

Хайрыг минь чи дахиад бүү сэдрээ


Шаналан дунд чи намайг орхисон

Шархадсан хун шиг ганцаар үлдсэн

Жингийн цуваа шиг өдөр хоногууд өнгөрсөн 

Жинхэнэ дурлалын гашууныг мэдэрсэн


Уйлан суухад нулимс ямар гашууныг

Урсан одсон цаг хугацаа ямар богиныг

Зүрх минь чамруу ямар их тэмүүлсэнийг

Зөвхөн чамдаа өгсөн хайраас мэдэрлээ


Дурсан суухад дурлал ямар гунигтайг

Дуулан суухад зовлон яаж нимгэрдэгийг

Ганцаар алхахад чулуу ямар хатууг

Ганцхан чамдаа өгсөн хайраас мэдлээ


Мартая гэвч санасанаар болохгүй хорвоод

Маргаашийн төлөө тэмүүлэх итгэл алга

Баригдахгүй жаргалын төлөө ухаангүй тэмүүлэн

Бадмын цэцэг шиг насаа гундааж орхисон гэж үүү........

profile