images (32).jpg

"Алт живж холтос живдэг хорвоод

Архидахаас өөр жаргал"гэж байдагыг

Аяа ээжээ ....хүү нь ойлголоо

Дэнж хотойж дэлхий бөмбөрдсөн

Дэлгэр Монголынхоо наадмаар

Дэндүү их гунигыг 

Зүрхэндээ тээлээ....Үр чинь

Энгэрийн алаг цэцэгэс салхин дор найгахуй

Ижийдээ нэгэн үр үрээ тэврэн очихуй

Эгшигийн уяхан аялгуу зүрхийг минь хөндөхүй

Эмзэгхэн сэтгэлдээ 

Элгээ сэтэртэл санах юм аа ..ээжээ

"Мөнгө улаан нүд цагаан орчлон"д

Мөнхийн юм шиг сансан нь миньий буруу юу? ..ээжээ

"Төрөх нь үнэн үхэх нь үнэн" энэ хорвоод 

Төөрч яваа муу хүүгээ уучил ээжээ....

profile