images (5).jpgа

"Азийн цээжинд Монгол гэдэг 

Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн 

Тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн 

Тасархай гэдгээ бүү март"    Р.Чойном


1.Монгол энэ нэр таньд ямар сонсонгдоно вэ?

Огторгуйн хумхын тоос хязгааргүй уудамд бүрэлдэж

Орчлон дэлхий үүссэн олон жилийн тэртээгээс

Омголон Монгол түмний оршиж үүссэн өлгий

Он цагын урсгалд үүрд амьдрах нутаг


2. Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Хүй нэгдэлийг дайраагүй хүний ёсыг зөрчөөгүй

Боолын нийгэмд ороогүй борчууд ардаа дарлаагүй

4 цагын эргэлтэнд түмэн малаа маллаж

Түүх түүхийн нугачаанд түүртэж үзээгүй түмэн

Эсгий туургатан ардууд эрх чөлөөний төлөө

Эзэнт төрөө байгуулж эртний Хүннүг үүсгэсэн

Модун Шаньюйгаар удирдуулж морь зэвсэгээ агсаж

Харьд зовлон учруулсан хаан хэрэмийг босгуулсан


3.Монгол энэ нэр танвд ямар сонсогдоно вэ?

Энэ миний Монголын түүх эгц шулуун замнаагүй 

Өөр хоорондоо өсөрхөж үндэстэн ястанууд эвдрэлцэж

Харь гүрний хатгалгаар хаант төр задарч 

Дорно өрнийн түүхэнд Догшин Аттилаг төрүүлсэн

Эзэн Аттилаг дагаж эх нутгаасаа нүүсэн

Эртний Хүннүгийн гашуун түүх эдүгээ өдгөө Унгар Жагар

Түрэг Уйгар Кидан Тоба Нирун Сяньби

Үе үеийн түүх өөр өөрийн замнал


4.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

"Төрийн үндэс  газар "хэмээн Түмэн шаньюй нь сургасан

Төрсөн алд биеээрээ түүнийгээ хамгаалж ирсэн

Эх орныхоо төлөө элдэв харийн дайсантай 

Эцсээ хүртэл тэмцдэг эрэлхэг буурал дээдсийн

Үр ачдаа үлдээсэн үнэхээр нандин эрдэнэ

Үүрд мөнх амьдрах үзэсгэлэн төгөлдөр орон


5.Монгол энэ нэр таньд ямар сонсонгдоно вэ?

Хаан эзэн нь харьд олзлогдож харц ард нь олз булаалдаж 

Хамаг Монгол үймж байсан халгаатай тэр цаг үед

Ертөнцийг бүхлээр нь доргиосон Есүхэй баатарын хөвүүн

Эзэн богд Чингэс хаан энэ ертөнцөд мэндэлсэн

Гартаа нөжтэй төрөж ган болд шиг хатуужиж

Газар тэнгэрийн завсар гандаж мандаж явсан

Олон түмний дотроос онцгой төрсөн түүнийг

Үр ач удам бид үүрд бишрэн шүтдэг


6.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Мянган жилийн манлай сод хүмүүсийн манлай

Миний Монголын хүү эзэн богд Чингэсийн

Арван жаранд гайхагдсан суу билэгт ухаан

Ахиад олон эринд дуурсах сүр жавхлан

Молор эрдэнэ морьтойгоо тэнгис далайг гаталж 

Морин дэл дээрээс ертөнцийн хагасыг захирсан

Өрнө дорны түүхэн дэх олон хаад ноёдыг 

Өвдгөн дороо сөхрүүлсэн өнө эртний түүхтэй


7.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Хэнтий Хангай Алтай Хэрлэн Онон Сэлэнгэ

Хөвсгөл Увс Буйр Хүний жаргах диваажин

Хан Богд уул Хатан тунгалаг Туул

Хаа ч явсан жаргалтай хамгаас хайртай нутаг


8.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Таван сайхан үрээ хүний гар харуулалгүй 

Хөлийг нь дөрөөнд хүргэж гарыг нь ганзаганд хүргэж

Багц сум шиг явбал хад чулуу мэт 

Ганц сум шиг явбал газар ургасан дэрс шиг

Домог үлгэрт мөнхөрсөн сайхан сургаариа хайрласан

Дорно дахинд бишрэгдсэн Алунгуа ээжий

"Одтой тэнгэр орчиж олон улс хямарч 

Орондоо амрах завгүй олзоо булаалдах цаг"т

Бүсгүй заяандаа залбирч бүхний төлөө зүтгэж 

Гүрэн улсынхаа төлөө 

Эцэг өвгөдийн х нь голомтыг үр хүүхдэд нь үлдээх гэж 

Эцсээ хүртэл тэмцсэн энэрэлт Өүлэн эжий


9.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Цэвэр тунгалаг усанд нь түмэн загас бужигнасан 

Цэлмэг хөх тэнгэрт нь жигүүртэн шувууд хальсан

Нүд алдам талд нь бөхөн гөрөөс цойлсон

Хүсээд хүсээд олдомгүй хүний ерьөнцийн жаргал

 

10. Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Өгөдэй мөнх хубилай үе үеийн хаад 

Өөр өөрийн түүхээ бичиж үлдээсэн лорон

Олон жилийн түүхтэй омголон ард түмэн маань 

Отог омгоороо задарч орвонгоороо эргэсэн үед

Зоригт Мандухай хатан зон олныхоо удирдан

Хаант төрийн жолоог харьд алдаагүй золтой

Эх орныхоо төлөө эх хүн ч гэсэн

Амь хайргүй зүтгэдэгийг ард олондоо баталсан


11.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Даян хаанаас хойш далай их түмэн минь 

Дур дураараа туйлж зүг бүррүү тэмүүлж

Харгис Манжийн эсрэг хамтдаа нийлж тэмцэлгүй

Хагар чбутарч сарнисан хачин эмгэнэлтэй түүх 

Буддын шашанаас болж буруу зөвгүй тэмцэж

Цахарын лигдэн хаан тахал тусан үрэгдэж

Цогт хунтайж цог зальтай зялалзсан ч

гүүш хаанаас болж сүйдэж орхисон эмгэнэл


12.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Догшин ноен хутагт дуулж явсан говь

Домогт хунтайж сийлж бичсэн хад

Өндөр гэгээн Богд өсөж төхсөн хангай

Үүрд мөнх заяат үнэхээр сайхан нутаг 

Их хаангүй болсон эрэмгий түрэмгий хангууд

Эв эеийг хичээлгүй илд барин уулзаж

Зүүнгар Хөхнуур Цахар Засагт Түшээт Сэцэн хан

Зүг зүгээ хөөсөн захиргаагүйн гашуун дурсамж

Олон түмэн Ойрдууд орон гэрээ орхиж 

Орос орон тийш нүүж одсон эмгэнэл

Галдан Чингүнжав Галсанцэрэн газар нутгынхаа төлөө 

Ганц ганцаар тэмцсэн ч Манжид дийлдсэн түүхтэй

Дөчин дөрөвийн хоёр хэмээх Их Цаазаа эрхэмлэсэн бол

Гүрэн их улс минь юунд ингэж бутрах 


13.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

200 жил боол явсан эмгэнэлийг 

20 зууны эхэнд  зэвсэгийн хүчээр устгаж

Намнансүрэн Ханддоржоор удирдуулж нармай Монголыг байгуулж

Наран ивээлт Богдоо хаан сэнтийд залсан ч

Хар Хятад улсын хорт бодлогонд автаж 

Хахир урвагч ноёдын бялдууч занд уусаж

Хайран сайхан ноёдоо бадамдоржид хорлуулж

Хатанбаатар Манлайбаатар нь хүртэл Батцагаан хоригдсон


14.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Ардын жанжин Сүх амьдарч явсан нутаг 

Ганган Төгс Хангай Базар галгиулж явсан тал

Тогос Чүлтэм Торой Банди бүгж явсан уулс

Тогтох тайж цэргүүдтэйгээ гаталж явсан голууд


15.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Эзэнт улсынхаа төлөө гэсэн их нийслэл хүрээнд 

Эрэлхэг Бодоо Данзан эхэлж анх үүсгэсэн

Эзэрхэг Хятадыг устгаж эзэнт төрөө байгуулж 

Эрх чөлөөтэй амьдрах энгүй зорилт тавьсан 

"Нууц ажлынхаа төлөө Амь биеэ зориулья" гэж 

Нутаг нутгын залуус цусан тангараг өргөсөн

Ард түмнийхээ төлөө ариун нандин үүрэгтэй 

Ардын намын нөхөд аймшиггүй зоригт эрс


16.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Хойноос улайсан туяаг хосгүй баяртай угтаж

Хойчийн үйл хэрэгтээ тус дэм авах гэж

Эрэлхэг 7 залууг элчээ болгон үдэж

Их Хүрээнд үлдсэн нь сэтгэл түгшин хүлээж

Адармаатай тэр үед ард түмэн зовж 

Алуурчин бароны цэргүүд Монгол нутагт нэвтэрч

2 харгисын хооронд том тэмцэл өрнөж

Хохирол зовлон бэрхшээлийг нь ард олон үүрсэн


17.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Мохошгүй хатан зоригт Аймшиггүй ард түмний 

Морин туурайгаар дэлхийг тамгалж өгсөн агтны

Зуун зуунаар идээшиж дасаж амьдарсан нутаг 

Зуурдын ямар ч бэрхшээлд гундаж үзээгүй түмэн


18.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Жанжин Сүхийн удирдсан эрэлхэг Монгол цэрэг

Щорс Штенкиний удирдсан хувьсгалт улаан цэрэг

Хятад цагаантаны цэргийг хиар цохин устгасан ч 

Хувьсгалт эрх чөлөөг Монгол оронд авчирсан ч

Маркс Энгельс Лениний номлосон үзэл санааг

Манай улсад мөрдүүлэх гэж манант орос зүтгэж

Нэгдсэн улс байгуулах гэсэн чин үзэл санааг

Нэг нэгээр нь салгаж нам дарж авсан

Хилийн цаана үлдсэн буриад урианхай түмний 

Монголоо гэсэн сэтгэлийг хэлмэгдүүлэлтийн  шуурганд хийсгэсэн


19.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Монголчууд нэгдэх вий гэсэндээ манж арга хэрэглэж

Монголыг Монголоор нь устгах башир арга зохиож

Өргөн уудам нутгын минь үнэт баялагыг тонож 

Өөрсөд минь харин юу үгүй хоцроож

Бие даан сэтгэдэгт нь ганц сум зориулж

Билэгт их хувилгаадыг нь сүм хийдтэйн устгаж

Төрийн анхний сайдаас Төмөр Очир хүртэл 

Түмэн хүнийг хэлмэгдүүлж буман хүнийг буудуулсан ч 

Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэдэг 

Эртний нэгэн үлгэр эдүгээ биелэлээ олсон

Ардчилалын цагаан хувьсгал морин жилд тохиож

Аугаа их түмнээ Зориг хүү нь удирдсан


20.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Эртэй бяртай аваргууд нь хүч үзэн барилддаг

Эмнэг хангал хүлгүүд нь хурд сорин уралддаг

Эрхий мэргэн харваачид нь онч холбон харвадаг

Эрх чөлөөт ард нь ид хавтай нааддаг


21.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Гэьч монголчууд түүхэндээ гэнэдэж алдсан нь их 

Гэрэлт энэ хорвоод салж сарнисан нь олон

Хамаг Монгол улсын минь хагас нутаг иргэд нь 

Харь оронд харьялагдаж зовж яваа нь үнэн

Цэцэн оюунт өвгөдийнхөө сургаалийг сахиж явсан бол 

Чингэс хааны үрс юу гэж ингэж бутрах


22.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Үдэш морин хуураар үлгэр домог туульс 

Үр ачдаан хайлдаг өвгөд дээдэс бууралуудын 

Үндэсний нүүдэлчин соёл таван эрдэнэ мал нь

Өсөх буурах эсэх нь бид бүгдээс хамаатай


23.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Өөлд Халх Торгууд Үзэмчин Барга Хошууд

Өөр хэн ч бай орчлонд нэрээ дуурсгасан 

Омголон нэгэн үндэстэн Монгол хэмээх овогтон

Төв Азийн цээжинд түүх түүхийн нугачаанд

Өгсөж уруудаж буурч өөдөлж дэвжин мандаж

Өчнөөн жарныг элээж өдий хүрч ирэхдээ

Гал усны гашуун зовлон газар нутгын ширүүн тэмцэл

Ган Гачиг гамшиг зуд гайхамшигт ялалт бүгдийг үзсэн


24.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?

Юмдүүжин Вансэмбэрүү Цагаан Уул өнгө алаглан ургасан

Ерөө Буянт Булган туналзан мяралзан урссан

Ер бусын гайхамшиг үлэмж чанар төгс

Ертөнцийн диваажин болсон сайхан оронд төрсөн бид 


Мойл хар нүдтэнгүүдийн төрж өссөн хангай 

Мохошгүй хатан зоригтонуудын барилдаж өссөн дэвжээ

Молор эрдэнэ морьдын туурай тамгалах шороо

Монгол овогтон бүхний үүрд амьдрах нутаг


Зуун зууны түүхэнд зутарч гутарч үзээгүй 

Зуурдын ямар ч бэрхшээлд өвдөг сөхөрч үзээгүй

Онон мөрний үер шиг халгин цалгин явсан

Омог бардам ардын үр садаа би

Ийм сайхан ардынхаа зузаан түүх намтараас

Эгэл ардын хүү нь эгшиглэж бичсэн нь энээ



WWW.Amur77.miniih.com


mongol_poster-2365(1).jpg


profile