Монголын Ардчилсан хєдєлгєєний удирдагч С.Зориг агсны амь насыг хєнєєснєєс хойш багагvй хугацаа єнгєрлєє. Тvvнийг Ерєнхий сайдын суудалд нэрийг нь дэвшvvлэхээр яригдаж эхэлcэн vест гэрт нь зэрлэгээр хєнєєсєн билээ. Уг нь учир мэдэх хvмvvс эл хэргийг баримттай, гэрчтэй илрэх боломжтой хэрэг гэдэг байсан санагдана. Харамсалтай нь эл хэрэг улс тєрийн захиалгат аллага гэдэг л vнэн болж таарсан учраас єдгєє хvртэл илрээгvй л байна. Харин ч сонгууль дєхєєд ирэхээр шоудах донтой улстєрчдийн тоглолтын сценари болдог болчихсон.
Тvvгээр ч барахгvй тоглож ханасан улстєрчид сvvлийн vед уг хэргийг илрvvлж чадахгvйгээс хойш хаах хэрэгтэй гэх нь олширсон байна лээ. Тодруулбал Ерєнхийлєгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав тийн мэдэгдсэн. Эл мэдэгдэл эрхэм ахынхаа ємнєєс vйл хэргийг нь залгамжлахаар улс тєрд орсон УИХ-ын гишvvн С.Оюуныг шоконд оруулж тэрбээр тун гуниглангуй харагдах боллоо. Энэ янзаараа бол "Ардчиллын эцэг" болсон С.Зориг агсны хэрэг С.Тємєр-Очир агсныг хєнєєсєн хэргийн араас орж илрэхгvйгээр хаагдах нь гарцаагvй бололтой.

 

ene unen bol aimaar l ym daa

http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1168648&mode=thread&order=0&thold=0

 

Ulaanbaatar times 2010-03-10 15:01:35

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn