халуухан цуст бүсгүй шүү
хайрласан шиг хайрлаарай
хав халуухан биеийг минь
уруултай нь хамт хайрлаарай
                                 уясах хонгор бүсгүй шүү
                                  уулзахдаа заавал үнсээрэй
                                  ув улаахан уруулийг минь
                                   зүрхтэй нь хамт хайрлаарай
бүдрэх гэнэн бүсгүй шүү
бүрий үдшээр ханисаарай
бүжин түгшүүрт зүрхийг минь
нүдтэй нь хамт хайрлаарай
                               саймширч дасдаг бүсгүй шүү
                               санаандгүй битгий урваарай
                               санахдаа гунидаг нүдийг минь
                               нулимстай нь хамт хайрлаарай

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар