zүйдэлт газрын чанадаас бүсгүй хүн дуулахад
зүйрмэглэн унтах саран цочин сэрээд өндийнө
яруухан дуулагч бүсгүй инээмсэглэн харахад
ялгуун цагаан саран улам тод гэрэлтэнэ

янаг зөөлөн хоолойгоор сарийг сэрээгч та минь
ямархан нэгэн тохиолоор бүсгүй хүн болоов

дүрст газрын чанадаас бүсгүй хүн гуниглахад
дүүрэн цэнхэр нүднээс нулимсан бороо дуслана
дөлгөөхөн аашт бүсгүй инээмсэглэн харахад
дөнгөж унах дуслууд цэцэгсийн дүрд хувирна

нууж яваа гунигаараа тэнгэрийг зүсрээгч та минь
нууц  хан ямар тохиолоор бүсгүй хүн болоов

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар