Буруу гэж байдаггүй юм шүү ээжүүдэд
Бурхад ч гэсэн ээжтэй байсанг бүү мартаарай
Сүнс сүлд гэж байдаг л юм бол энэ ертөнцөд
Сүүн сэтгэлийг нь ээдүүлж бүү будилаарай даа

 

Ертөнцийн талыг нь эзлээд бүгдийг нь бүтээгч ээж
Эртний сайхан ерөөлөөр Будда,Исус,Мухамедын ээж
Ердөө л тэд жаахан балчир охин шиг минь байсан шүү
Эвий дээ гэж дуудахдаа бурхадын ээж л гэж бодоорой доо.

 

Амьдралаа зольж байж олсон эд хөрөнгө, эрх мэдлээ
Алтанд бус амь болсон үрдээ л өгчихдөг
Миний чиний, бид бүгдийн хайрт бүсгүй таньд
Маш их аз жаргал, баясал, эрүүл энхийг хүсье

 

Бурхадыг төрүүлсэн буурай ээж нар минь
Бурхадыг төрүүлэх булбарай охид минь
Бурууд зөв нь болж түших эхнэр минь
Буян нүглийг зааглаж сургах эгч нар минь

 

Тэнгэр гэж түүнийг, газар гэж үүнийг нэрлүүлсэн
Хорвоод хүн нэмж хүнс залгуулдаг эмэгтэйчүүд та нартаа
Тэнгэр дэхь оддыг бус, газар дахь алтыг бус
Хайрт аав, хүү, хань, дүүгийн тань халуун хайр, итгэл, халамж, өмгөөллийг хүссье

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч байгаа монголын үзэгслэн гоо бүсгүйчүүд та бүхэндээ ухаанаараа урагаа ариун авч, уужуу сэтгэлээрээ амьдралаа төвшин авч, гоо биеэрээ цэнгэлийн дээдийг авч явахыг хүсэн ерөөж, хүсэл болгон тань биелэнэ гэдэгт итгэж байна.
БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч байсан Монголчуудын Холбоо.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn