Зүрх минь хан хуурийн даралтанд бүжиж чамайг хайрладаг
Зүрх минь хард рокын бөмбөр нүдэж чамайг харддаг
Зүрх минь хийлийн уран аяз тоглож чамайг санадаг
Зүрх минь хэн ч удирдаагүй сонгодог хөгжим эгшиглүүлж чамайг боддог
                  Сонсохын таашаалаар сонор цэнгүүлж
                  Сонгодог хөгжмийн аянд эгшиглэсэн
                 Миний бүсгүй яруу бүсгүй
Цоо шинэхэн бал нэрж зэрлэг зөгий цэцэг үнсэнэ
Цомирлигоо агшааж нүдээ аниад цэцэг чичирнэ
шуналт зөгийн хатгалт тэсвэрлэшгүй дуу алдуулж
Судсанд шахсан бал тархинд амтагдхад сунаж унамаар
                Ханахын таашаалаар бие цэнгүүлж
                Хатан гоо цомирлигоо дэлгэсэн
                Миний бүсгүй янаг бүсгүй
Дандаа атгамаар энэ хөөрхөн гаранд  илбэлт л зохино
Дандаа ширтмээр энэ хөөрхөн нүдэнд эрхлэлт л зохино
Дандаа хармаар энэ хөөрхөн царайнд инээд л зохино
Дандаа хайрламаар энэ хөөрхөн бүсгүйд энхрийлэл зохино
               Харахын таашаалаар мэлмий цэнгүүлж
                Харц нь төрхндөө зохисон 
                Миний бүсгүй хөөрхөн бүсгүй
profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар