МАНАЙХ
Ханаа шийрлэх  ханагар  том хашаатай
Хаалгандаа хонхтой хашаандаа нохойтой
Зуудаг нохой нь гүйдэг уяатай
Зузаан хөрөнгөтөи хур айл
МАНАЙХ
Хорол тоонотой
Хоймортоо эрээн авдартай
Эрээн авдарандаа эрдэнэтэй алттай
Авдрын түлхүүр нь аавд байдаг
Агуу хааны удамтай сурвалжит айл
МАНАЙХ
Үүдэнд нь ирсэн зочид тотгонд нь мэхийж ордог
Өглөө ирсэн зочид хонож өнжиж хоргоддог
Түрүүлж ирсэн зочид өөрийнх болгож ярьдаг
Түр ирсэн зочид бүр ирнэ гээд буцдаг сайхан айл
Энэ гэрт жаргаж өслөө
Амтгүй будаа хөөсөн мантуугаар хооллгүй цамаан өслөө
Аян дайны цус үзэлгүй амгалан өслөө
Ирсэн гийчдийн гарын бэлгэнд нүд дасаж сэхүүн өслөө
Эцгийн хөрөнгөнд сэтгэл цадаж шуналгүй өслөө
МИНИЙ ААВ
Айлчин ирхэд хөтөлж гардаг
Араасаа өврөөсөө салгалгүй дагуулдаг
Аминчилж нууцаа ярьдаг
Аргадаж толгойг нь илдэ
Амины хэдэн хүүхэдтэй хүн
МИНИЙ ААВ
Ажлын хүндэд хайрлалгүй зүтгүүлж
Араасаа өврөөсөө түлхэж байдаг

Амьдарч чадсангүй гэж ширвэж хардаг
Арчаагүй амьтад гэж дотроо зэмлэдэг
Адлагдсан хэдэн хүүхэдтэй хүн
МИНИЙ ААВ
Минийх биш гэж танихгүй цараилдаг
Мэндлэх хүнгүй овог нэргүй
Хад модонд зэрлэгшиж амьдарсан
Хачин өрөвдөмөөр хэдэн хүүхэдтэй хүн
Өө нээрээ бас тэгээд
Өргөмөл хүүхдүүд зөндөө байгаа шүү
Адилхан хүүхдүүдээ ялгаж хайрласан
Аав даа гомдож захиа бичлээ
Амьны хүүхэд байж чадаагүй
Азгүйдээ гомдож
Тунирхал бичлээ
БИ
Ном уншсаар хонио нийлүүлж малгүй болсон
Ногоон хуудсаа уншиж чадалгүй ахдаа алдсан
Томчуудын ярианаас зугтаж гадуур тэнэсэн
Тогооны хэрүүлээс хол байх гэж айлд ирсэн
Амьны ах нар тэгэхэд сайхан
Аав дандаа өмөөрч байдаг юм
Айлчид дандаа таниж байдаг юм
Танихгүй байсан ч яриа дэлгээд
Таваг дандаа хуурайлж байдаг юм
Чихрын цаасаа над руу шидчихээд
Чи идсэн гээд гүтгээд байдаг юм
Борчууд гэрчүүд гэж нэр өгөөд
Босож суухдаа загнаад байдаг юм
Гэдсээ даадаггүй миний ах нар
Гэхдээ одоо удахгүй байхаа
Гутлынхаа үдээсэнд тээглэж бүдрээд
Гудамжины шаварт унах байхаа
БИ
Цөөхөн хүүхэдтэй дөмөгхөн айлын
Цөхөртөлөө ажилласан шоовдор охин
Төрсөн гэртээ хоолгүй хонож
Төөрч тэнэсээр айлд ирсэн тэнэмэл охин
Энд би ганцаараа бишээ
Эгч ах дүү нар минь байгаа
БИД
Тогоо угааж буудал цэвэрлэж
Тоостой хүнд үйлдвэрт ажиллаж
Төмөр хайлуулж олсон мөнгөө
Төрсөн гэртээ л явуулж байдаг юм
Ааваа танийхаа ачаанаас үүрэлцэж
Амьдарий гээд л зүтгэж байдаг юм
Хуурамчаар олсон ах нарын мөнгөнөөс
Хумхийн тоос шиг бага ч гэлээ
Зүрхээ хүртэл хөлөргөж олсон
Зүйрлэшгүй үнэтэй мөнгө юм шүү
Өөрөө л дуртайдаа тэнэж яваа гэж
Өширхөж бидэндээ хатуурхаж сууна уу
Ааваа ээжээ нэхсэн хүүхдүүд
Амраахгүй зовоогоод уйлаад байна уу

Хүүгээ охиноо санасан ээжүүд

Сүүгээ өргөөд өрөвдмөөр байна уу

Бид нар харин аав танийгаа
Бэтгэртэлээ санаад дурсаж суудаг
Хэдхэн хүүхдээ тэжээж чадалгүй
Хэсүүл болголоо гэж танийг муулахад
Хэдэртээ ингэж явнаа гэж
Хэрэндээ л танийгаа өмөөрч суудаг шүү
Ааваа та  төрсөн хүүхдүүдээ айлд зарцлагдан эзгүй байхад
Авдарныхаа тагыг өөрөө онгойлгоод
Айлын хүүхдүүдэд үзүүлсэн юмуу
Амьны ах нар таниас нууцаар
Араас нь онгойлгоод хулгайлсан юмуу
Авдараа үнэхээр уудалсан юм бол
Амьдрал залгуулхаар шийдсэн юм бол
Хүний гэрт адлагдаж яваа
Хүүхдүүдээ та дэргэдээ аваач
Эцгийн гэртээ ирж жарга гээд
Энд тэндээс цуглуулж дуудаач
Төрсөн гэрээсээ хөрөнгө өвлө гээд
Төө ижилхэн хуваагаад өгөөч
Ааваа би гэртээ харий
Айлын аав хөөгөөд байнаа
Ааваа би гэртээ харий
Айлийн ээж уурлаад байнаа
Ааваа би гэртээ харий
Айлын хүүхдүүд гадуурхаад байнаа


profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар