Үрсийн минь үрс олон байг гээд
Үхэр жилд охин минь ирлээ.

Монголд очих тэнгэрийн хөх тамга гурвыг даруулчихаад
Монголын маш олон үрсээс маньдаа зориод ирлээ.

Балчирхан биеийг нь гомдоох вий гээд бурхад
Булбарай охинд минь шуудхан хоёр ой нэмчихлээ.

Үүлтэй ч үүлгүй ч номин хөх тэнгэр, эрдэнэ лугаа
Үзэгдэвч эс баригдах  нарны торгомсог цацраг лугаа
Үлэмж торгон номын эрдэнийн утгa шингээгдсээр
Үзэгслэнт энэ хорвоогийн сахиусан тэнгэр газарт буув

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn