Өглөө босохдоо хэн нэгэнийг бодож сэрэх сайхан. Хэн нэгэнийг сэтгэлдээ бодож, зүрхэндээ хайрлах сайхан. Сэрээд түүнлүүгээ мсж бичихийг хүснэ. Хамгийн түрүүнд л ганцхан тэр минь. Өөр ямар ч бодол түүнийг минь мартагнуулж чадахгүй. Түүнтэй уулзах цагаа тохирон болзоот газарлуугаа алхах биш нисдэг. Нисдэг биш бараг л гэрлийн хурдаар гүйх биз. Орцныхон гадаа хэдэн цаг ч хүлээж чадна. Гарж ирэхийг нь тэсэн ядан хүлээнэ. Булбайрахан гарнаас нь хөтөлөөд хамтдаа алхахыг хүснэ. Хөөрхөн алаг нүдийг нь ширтэхийг хүснэ. Анхилуун үнэрт нь мансуурахыг хүснэ. Тас тэврээд ертөнцөөс тасрахыг хүснэ. Үсийг нь оролдон энхрийлэн илбэж зөөлхөн уруулан дээр нь үнсэхийг хүснэ. Үнсэхдээ харин нүдээ тас анина. Би чамд хайртай гэж түүндээ нүдээрээ гараа биеээрээ тэврэлтээрээ бүхий л эд эсээрээ мэдрүүлэхийг хүснэ. Үйлдэл хийх болгондоо зөвхөн түүнийхээ төлөө. Түүнийгээ бодон явсаар гэртээ харих замаасаа хэтрэнэ. Зөвхөн түүнээс өөр зүйл энэ хорвоо ертөнцөд хэрэггүй. Тэр минь л байхад би жаргалтай гэж бодно. Хамтдаа суугаад хайрын үгсээ, ирээдүйгээ ярилцана. Ямар нэг зүйл дээр нэрсээ бичиж үлдээхийг хүснэ. Түүнээсээ салахад Үүлгүй тэнгэрээс бороо орж аянга ниргэж байгаа юм шиг санагдана. Салж ядан гар гараа хэрэндээ тавихгүй. Орцлуугаа орхыг харж байж харихыг хүснэ. Өрөөнийх нь цонхруу нь байн байн ширтэнэ. Тэр минь цонхон дээрээ гараад ирээсээ гэж дотроо шивнэнэ. Харичаад дөнгөж сая уулзаад салсан мөртлөө түүнийгээ санана. Санаад санаад байна гэж дахин мсж бичнэ. Шөнө зүүдэндээ уулзана. Өөрийнхөө мөрийг дэрлүүлэн хамт суух сайхан. Гар гараа чангахан атгаж хэзээч салахгүй юм шиг. Энэ дэлхий зөвхөн тэр 2-ийнх юм шиг.
Түүнийхээ зургийг ширтэнэ. Түүнийхээ цүнхийг бариад явахыг хүснэ. Үргэлж хамтдаа өдөр, хоног, цаг, минут, хором, мөч болгонд зөвхөн түүнийхээ хажууд байхыг. Даанч болохгүйндээ. Нэг модноос салбарласан 2 мод шиг үүрд хамтдаа.
Өөр зөндөө л юм байгаа байх даанч энэ бүхнийг надтай хийх тэр хүн маань байхгүйн харамсалтай. Ганцаардах хэцүү ганцаардаж байгаагаа бодоод байх бүр хэцүү. Гар гараасаа хөтлөлцөн өнгөрөх аз жаргалтай хосыг харах хэцүү. Утасныхаа phonebook-н дээр түүний минь нэр байхгүй. МСЖ бичий гэсэн ч бас л хэцүү