- 9 сарын өвс нулимастай уйгаар бөхөлзөх шиг
Ертөнцийн бүх гуниг судсан дундуур лугшнам
Нуурын цахлай адил миний зүрхэнд хоногшссон
Нутгийн хархүү чамдаа гуниг шигээ хайртай
Голт зүрхий минь гүнд гоёлын зүүлт шиг шигдсэн
Хосгүй хайрын шаналал
Болор шөнийн зүүдийг гэгээн төрхөөрөө аргамжсан
Бодлын минь ноён уул чамдаа би хайртай


- Алхам алхам бүрт бодол минь чамайг тойрч
Анивчих оддын тоолонгоор зүрх минь чамайг дуудаж
Аниргүй их орон зайд сэтгэл минь чамайг үгүйлж
Алсын алсад байгаа чамайгаа би санадаг аа


- Өөгүй тунгалаг сарнай сэвх суугаад хиртээ юу даа
Өнчин цэцгийн дэлбээнд шүүдэр буугаад гундаа юу даа
Өөрөө ч мэдэхгүй дурлаж яваа хүний үр
Өрөөлийн юм шиг хүнийрхүү санагдаад холдоо юу даа
Үүлэн чанадын бороог орсон гээд ч яах вэ
Сар нь саатаж хонодог юм билээ тэнгэртээ
Санаа нь дагаж үгүйлдэг юм билээ хүн хүнээ


- Борог шөнийн зүүдийг гэгээн төрхөөрөө аргамжсан
Борооны дараах солонго чамдаа би хайртай
Дүрлэн алаг нүдэндээ дүүрэн хайр нөөцлөвч
Дурлажээ гэж дэлбээгээ нээдэггүй сэтгэлд чинь би хайртай


- Сүүмэн гунигтай энхэр хайраа
Шүүдэр цэцгийн дэлбээнд нуулаа
Сөгдөж гуйгаад ч хүнийрхсэн чамайг
Сүүлчийн тогоруун дуутай үдлээ


- Анхнаасаа минийх биш байсан юм бол
Амраг сэтгэлийн баланд намайг яагаад согтоосон юм
Угаасаа чи л үгүй бол би халамцуу
Ухаангүй дурлалынхаа аагинд бүр шал согтуу


- Хүрээ шанзны аялгуу нүцгэн бүсгүйн галбиртай
Хөлчүү цагаан униар дунд зүрх аагилах увдистай
Сэтгэлийн торгон гэгээвчээр саран шагайж гөлөрнө
Сэрлийг цагаан бороо чимээ чагнаж зүсэрнэ


- Цагаарах үүрийн ягаахан гэгээн доогуур
Цардмал зам огтлоод чи минь явчихсан
Айлгаж надад хэлсэн өгүүлбэрийнхээ эцсийн
Анхаарлын тэмдэг шиг чанга шийдэмгий одсон
Тогоруун зогдор шиг цэнхэр пансан алчуур
Уйтгараанд бүдгэрсэн түүний минь сүүлчийн үнсэлт үү
Олон ирдэг ч бай дурлал минь надад буруугүй
Долоон бурхан сонслоо шүү чамайг би мартахгүй ээ


- Бороотой шөнө цонх ширтэн зогсохдоо
Бодол ээдүүлэн чиний тухай санадагсан
Борхон зүрхийг минь үүрд аваад явчихсан
Ботгон нулимастай гэгээн харцыг үгүйлдэгсэн