Чийг шимэн тааламжтайяа таран суниах үүлс

Чинагш  эргээд хэлэнтэйгээр эвшээхүй дор гал цахилмой

Чиг зүггүй тэнэж хийссэн салхин

Чимээнээр нийлээд даган баясхуй дор шуурга дэгдмой

Жирх тэргүүтэн ухаанаа алдан жириийлдэхүй дор төөрөөд

Жижиг нүхэнд хошуугаа дүрэн ондгонмой

Жимс тэргүүтэн ишээ зууран уйлалдахуй дор хагацаад

Жингэр хангир хийн ганц нэгээр тасармой

Даашинзиы хормой агаарт шүхэрлэхүй дор шохоорхоод

Дагаж хийссэн бүрх хэд өнхрөөд өеөдмой

Даарсан хэрээ үймээнийг ажин суухуй дор үүрэглээд

Дав хийтэл гэнэт нисэн газар явгалмой

Сэмбэрүү тэргүүтэн  эрхэмсэг цэцэгсээ шаварт нумархуй дор ухаараад

Ширүүн бороо аргадан суиаж мөргөмой

Сэтгэлт тэргүүтэн гоёмсог  бодлоо айдсаар солигдохуй дор барайгаад

Сэжиг нүглээ наминчилан тэнгэр ширтмой