Би чамтай л хамт бодож чадах цорын ганц өнчин тархи
Би чамруу л ганцхан ширтэж чадах цорын ганц хос нүд
Би чамайг л сонсож чадах цорын ганц хос чих
Би чамтай л хамт амьсгалж чадах цорын ганц эрүүл уушиг
Би чамтай л хамт дуугарч чадах цорын ганц дууны хөвч
Би чамтай л хамт идэж чадах цорын ганц хоосон ходоод
Би чамтай л хамт цохилж чадах цорын ганц хосгүй зүрх
Би чамтай л хамт бичиж чадах цорын ганц хос гар
Би чамтай л хамт алхаж чадах цорын ганц хос хөл

Би чиний асуусан асуултны чинь хариулт
Би чиний бодсон бодлын чинь хариу
Би чиний бичсэн анхны өгүүлбэрийн чинь үйлийн эзэн
Би чиний өнгөрсөн амьдралын чинь түүх
Би чиний одоогийн амьдралын чинь баталгаа
Би чиний ирээдүйн амьдралын чинь бүхэл хэсэг
Би чиний хүсэл мөрөөдлийн чинь эзэн
Би чиний зүүдэлсэн зүүдний чинь эзэн
Би чиний амьдралд хөл тавьсан анхны чинь алхам
Би чиний хайралсан анхны хүн!!!

Би чиний л нулимсыг  арчиж өгөх цорын ганц зөөлөн алчуур
Би чиний  л хөлийг дулаацуулж чадах цорын ганц хос гутал
Би чиний  л гарыг  дулаацуулж чадах цорын ганц хос бээлий
Би чиний  л хүзүүг дулаацуулж чадах цорын ганц дулаан ороолт
Би чиний  л чихийг  дулаацуулж чадах цорын ганц дулаан малгай
Би чиний л төлөө уянгалах цорын ганц хөгжмийн нот
Би чиний л төлөө шүлэг тэрлэх цорын ганц найргийн онгод
Би чамайг л хүлээж амьдралаа барах цорын ганц хүлээх сэтгэл
Би чамайг л хайрлаж чадах цорын ганц хүн!!!