Аньсаг давсан бүлээн нулимс

Ангир цээжинд минь нэвчихэд

Алдрайхан охин чамайг

Ариун сэтгэлийнхээ гүнээс үгүйлдэг

Зүрх эмтлэм хайр байдаг гэж төсөөлж байгаагүй нь  үнэн

Зөвхөн миний тавиланд учрахын чинээ санасангүй

Зөөлөн шиврэх бороон дусалтай

Зүйрлүүлж байсан чамайгаа

Зүсрэх ширүүн аадрын чинээ даанч бодсонгүй явлаа

Газар дэлхий ээж бүгд л надтай хүйн холбоотой

Гагцхүү чи л надаас хагацахын заяатай хайр юмуу

Хайрын галыг зүрхэнд минь асаачихаад

Холдоод надаас битгий яваач

Шаналсан зүрх минь ганцаар

Чамгүйгээр яаж тэсэх юм

Зүгээр л чи дэргэд минь байж

Зүрх  сэтгэлийг минь тайтгаруулж өгөөч