Цэнхэрхэн далайн мандалд хөвж явааг минь хараад
Цэн шувуу мэт юутай жаргалтай гэж хүмүүс бодно
Цээжээ өргөн нисэх тэнхэлгүй болоод л
Цэв хүйтэн усан дунд үйж явааг минь үл мэднэ
Дарвуулт завь усан онгоц дөхөж ирэхэд би баярлавч
Дандаа таардаг ганц шувууг тэд үл тооно
Байдаг хүчээ шавхан намайг даллахад
Баяртайгаар хүмүүс хариу даллаад холдож одно
Аймшиг нөмөрсөн өдрүүд цөөн биш таарна
Аюул ирэхэд би халимны нуруунд ч нуугдаж наалдана
шуурга салхигүй нам гүмхэн бол уйдна
шумуул дүнгэнэх нь ханьмэт санагдана
Төрсөн нутгын минь мэнд агаар дамжин ирнэ
Төрөл садан минь ирээч гэж үг дайна
Төөрсөөн гэж үнэнээ хэлэхэд тэд уурлана
Эрдэнэсийн авдар шүр сувдтай далайд хорогдоод
Эргэж ирэхээ мартжээ гэж хүмүүс муулна
Элгээ зулгартал ус самардан
Эрэг рүү тэмүүлж явааг минь үл мэднэ
ямар их эрдэнэс дунд жарганам
ядаж ганц хан талст явуулаач гэж найз минь гуйна
жижигхээн тэр чулууг нь өөр дээрээ аччихвал
живнээ гэдгийг минь тэр үл бодно
Далайн амьдрал хатуу ч гэлээ дандаа бас уйтай бишээ
Далавчаа би түр амраагаад дараачийн удаа  өндөрт ниснээ
Эндхийн далайд баримжаа үгүй ч
Итгэл минь надтай  хамт байгaa
profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар