Амин үрийнхээ өсхийг харах гэж амьдралд ээжүүд хайртай байдаг
Алс ирээдүйг нь зөгнөн хүлээж ахиулан бодож шунан дурладаг
Хонгор үр нь дөнгөж төрүүтээ л хоолойн өнгөөр ээжийгээ таниад
Өмөлзөн өмөлзөн мөөмөө хайхад өхөөрдөн хайрлан жаргаж
                                                                   ХЭЛД ОРОХЫГ НЬ ХҮЛЭЭНЭ
Энгэр цээжинд нялхарсан энхэр жаахан хүү ньээжээ хэмээн анх
Эвлүүлж ядан дуудахад ньэнхрийлэн хайрлан жаргаж
                                                                    ХӨЛД ОРОХЫГ НЬ ХҮЛЭЭНЭ
Мөлхөө жаахан үр нь унан тусан зогсож мөдхөн нэг өдөр л
Тэнтэр тунтар алхахад нь мөрөөдөл хүсэл цаашилж
                                                                   СУРГУУЛьД ОРОХЫГ НЬ ХҮЛЭЭНЭ
Шулганаа бяцхан  үр нь сурагчийн цүнх үүрээд сургууль номийн өргөөнд
Шуугиан нэмэн ороход эхийн сэтгэл алслаж
                                                                  ЭРДЭМТЭН БОЛОХЫГ НЬ ХҮЛЭЭНЭ
Эрх танхил хүүгээ цэрэгт мордохыг нь хүлээнэ
Эрийн цээнд хүрвэл эхнэр авахыг нь хүлээнэ
Өөрийг нь том болчихвол
Үрийг нь тэврэхийг хүлээнэ
Хүнийх болсон хүүгээ хүрээд ирхийг нь хүлээнэ
Хүндэтгэл хайр хоероо зүрхэндээ хадгалж хүлээнээ
                             Амин үрийнхээ өсхийг харах гэж амьдралд ээжүүд хайртай байдаг
                                  Алс ирээдүйг нь зөгнөн хүлээж ахиулан бодож шунан дурладаг
 
profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар