Эмээ минь намайг гомдоогоод байхаар
Намрын шувууд шиг нисээд явчихсан юм
Эмээ минь намайг уйлаад байхаар
Шувууны хүүхэд авна гээд тэнгэрт нисчихсэн юм
Эмээ минь намайг зовоогоод байхаар
Хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Эмээ минь намайг эрхлээд байхаар
Өвсний хүүхэд авна гээд газарт шингэчихсэн юм

Бүүрэг шиг уужим ганц шар одны гэрэл туссан энгэрт
Бөөрөнхий халтар чулуугаа дэрлээд хажуулж хэвтсэн юм
Бөөнөөрөө өнчирсөн гурван сартай шувууд тэнгэрт уйлаад байхаар нь
Бөднө шиг жижигхэн хөөрхий тэр амьтдын эмээ нь болоод тэнгэрт нисчихсэн юм

Намайг зүүрмэглэх ахуйд өөрийнхөө ярьсан үлгэр болоод
Намар намрын навчис шиг зөөлөн хацрыг минь илж
Дандаа үгнээс нь зөрж өвс хугалдаг байсан намайг орхиод
Даалимба шиг өнгөтэй хөх өвснүүдэд сүүгээ хөхүүлэх гээд үүрээр буцчихсан юм..
Эмээ минь
Өглөө босоход минь сар шиг алга болчихсон юм..