чамдаа би их дасчээ
цаг минут хоёрыг ээлжлэн харж дасчээ
цаг цагийн урсгалд
цантан байж дасчээ
хоног хонгийн уртыг хүлээн байж дасчээ
хол холын бодолыг ойртуулан дасчээ
чамдаа би их дасчээ
чанга чанга инээх дүрийг чинь сэтгэн байж дасчээ
чангахан дуугарах харилцуурыг чагнан байж дасчээ
час хийсэн үгийг чинь тэвчин байж дасчээ
чамдаа би их дасчээ
хөнгөн мулгуу бодлынхоо
хүлээсэнээс мултран байж дасчээ
хүний охин үрээс эмээн байж дасчээ
амьтан хүний хэлэхээс айлгүй байж дасчээ
амраг хосын цэнгэлийг эдлэн байж дасчээ
чамдаа их дасчээ
салхи шуурга хоёрыг сөрөн байж дасчээ
сайн муу хоёр хэлэгдэн байж дасчээ
санаж хагцах жаргалыг амсан байж дасчээ
саруул их орчилонд эрхлэн байж дасчээ