урьд түүхээ дурсвал хиад боржигоний үр сад улаан залаат монгол
үе удамааярих юм бол сайн ноён хан аймгийн далай чойнхор вангийн хошуу
тайж нарийн овогийн хүмүүн төртогтохын содномдаржаагийн
төрсөн ганц хүү би хэн юм бэ
билгүүн судар уншиж бие бодио ариусгаж
лам дээл захлан хутаг хувилгаан гэж төвчигнөөгүй
эхээс төрөхийн сүүн сэтгэлтэн
эсгий туурагты  үр садаа
өнгө мөнгөний эрэлд өөрсдийгөө золиосолж
үрчгэр ногоон цаас хармаалан өвөртлөж
өвгөд хөгшидийг ядуу гэж өеөдөснийг түлхэж
өөрийгөө саятан гэж тунхаглаагүй
би хэн юм бэ
эцэг өвгөдийн бурхан тахилаа тахин шүтэж
эжий аавынхаа буянт мал сүрэгээ дээдлэнэ
эсгий гэрийн тооноор анхны галаа бадрааж
эрмэг морины нуруун дээр хатуужсан итгэлт баяны нутаг нэгтэн
хилийн дээс алхан хэрэн тэнүүчилж олсон хэдэн зоосоороо
хэлхээтэй төмөр чирэн ирж хундага хундагаар сархад хөнтрөнө
хүн сэтгэлээ уландаа гишгэнэ
хөрөнгөтэй хүн гэж өөрийгөө зарлана тунхаглаагүй
би хэн юм бэ
хэдэн малаа даган хээр хонож
хишиг буянын нь хүртэж
архааж л гэмээн хул хулаар айраг сөгнөнө
арагмаг хүлэгийнхээ нуруун дээр хөндөлдөнө
эх нутаг эрийн шандаст хүлэгийнхээ тухай дуулж
тоонт гэрийнхээ босогыг алхаад ороход
тосоод гүйсэн охиноо тэврэн үнэрлэж
эсгий үнэг харан үнэгчлэн хэвтээ үрээ өхөөрдөнө
үртэй хүн би баян гэж бодсон би хөдөөний хүн