Солонгост ажиллаж амьдарч байгаа нийт монголчууддаа энэ өдрийн мэнд хүргье!

Монголын үндэсний телевизийн  (MNB) Солонгос дахь суурин төлөөлөгчийн газар та бүхнээсээ нийтлэл материал хүлээн авч байна.

MNB-ын Солонгос дахь суурин төлөөлөгчийн газраас Монголд амьдарч байгаа Монголчууддаа Солонгос орны болон Солонгост ажиллаж амьдарч байгаа Монгол ахан дүүсийхээ талаар мэдээ мэдээлэл хүргэх зорилготойгоор улирал тутмын “Солонго” сэтгүүлийг эрхлэн гаргаж байгаа. Хүний нутагт ажиллаж хөдөлмөрлөж байгаа та бүхнийхээ гуниг зовлонтой, баяр хөөртэй амьдрал, тохиолдож байсан хөгжилтэй явдал, харамсалтай зүйлүүд, Солонгост ирээд таниж мэдсэн, ухаарсан зүйлүүдийн  талаар бичсэн өгүүлэл нийтлэл,  мөн Солонгост ирээд амжилтанд хүрч хүсэл мөрөөдлөө биелүүлж байгаа жирийн Монгол хүмүүсийнхээ талаарх мэдээллийг хүлээн авч байна.   

Нийтлэл материалын ерөнхий сэдэв нь “Солонгост өнгөрүүлж буй миний амьдрал” байх ба уншигч та өөрийн хүссэн сэдвээр бичих боломжтой бөгөөд тухайн өгүүлэл нийтлэлтэй холбоотой зургаа хамт илгээхийг хүсэж байна.  

Эх орондоо суугаа ахан дүүсэд тань та бүхнийхээ амьдралын талаарх бодит үнэн түүхийг та бүхнийхээ бичсэнээр ямар нэгэн нэмэлт засваргүйгээр хүргэх нь бидний зорилго юм. 

Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Монголын үндэсний телевизийн  (MNB )

 Солонгос дахь суурин төлөөлөгчийн газар

                                                                           Материал хүлээн авах хаяг mnbseoul@yahoo.com