Үзмийн дарс мэлтэрсэн гэрэлт нүдэн хундага минь

Үнэндээ ганцхан чи л уйтгарт амьдралыг ойлгодог

Дарс шимээд бүсгүй чимээгүйхэн суухад

Дахиад л уйлж дээ гээд чи ч бас гунигладаг

Шил хээлээд үлдээсэн уруулын будгын зургаас

Шимширч байгаа сэтгэлийг ганцхан чи л уншдаг

Час улаан дарстай тунгалаг нүдэн хундага минь

Чамайг үгүй бол  гомдлоо хаана үлдээх вэ

 

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар