Дур сэтгэлээ би хүнд алдаж

Дурласнаа би сая л мэдэв

Дурлалын зовлонг мэдэлгүй

Дураар аж төрөн дуулж явах

Жаргалын нас нисч оджээ

Жүжгийн хүрээлэн кино танхим

Аль л их хөлийн газраар хийссэн

Аз жаргалт нас нисч оджээ

Энэ бие гэвч дэмий юм хийж

Эцэст нь би өөрөө шаналж орхиж

Ээ халаг бүүр хариугүй солиорох нь

Хөөр баяр бүхнээ арилжсан

Хүүхэд наснаас огцорсон би чинь

Хэдийнээ л гунигт автжээ

Өөрийгөө би булзааруулавч

Өдөржин хэн нэгнийг бодном

Санаандаа би хэн нэгнийг   харж

Сайхан тэр минь хажууд сууж

Хоёулаа байгаагаар бодном

Хайр сэтгэлтэн бүгд юуг хүсдэг

Хамгийн мэдэхгүйгээ л хүсдэг

Хачирхалтай нь энэ л юм

Амьдрал гэдэг хариулт нь олддоггүй асуулт шиг

Амьдарна гэдэг шалгалтанд орж байгаа оюутан шиг

Ерөөсөө ийм л гэж боддог болохоор

Ердөөсөө алддаггүй хүн гэж байдаггүй биз дээ

Хувь заяаг хэрвээ болдог бол

Хуульчилж байгаад ч тааруулахсан чамтай

Хувьсгал хэрвээ гардаг бол